Эрдэнэ ресурс девелопмент компани 2025 онд 7,434 унц алтыг борлуулжээ
Монголын хөрөнгийн бирж болон Канадын Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент компани 2025 оны 9-р сард анхны олборлолтоо эхлүүлсэн билээ.
Тэгвэл тус компанийн тайланд дурдсанаар Баянхөндий төслийн хүрээнд 2025 онд нийтдээ 7,434 унц алт, 2,634 унц мөнгийг харгалзан 4,187 ам.доллар, 54 ам.доллароор борлуулжээ. Баянхөндий төсөл жилд 650,000 хүдэр, 85,000 унц боловсруулах хүчин чадалтай бол 12-р сард төслийн гарц нийт хүчин чадлынхаа 88 хувьд хүрсэн байна.
Мөн тайлант хугацаанд тус компани өөрийн 100 хувийн эзэмшилд байгаа Зуун Мод зэс, молибденийн төслийн молибденийн нөөцийг 22 хувиар, зэсийн нөөцийг 16 хувиар нэмэгдүүлсэн байна.
Тайлант хугацанд тус компанийн алдагдал өмнөх оноос 0.8 хувиар буурч 8,181,842 ам.долларт хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
