Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nissan, Renault нар 15 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа

Nissan, Renault нар 15 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа

Nissan, Renault нар 15 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа

Nissan (OTC:NSANY) компани Renault (EPA:RENA)-ийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн нэгж Ampere-ийн 15 хувийг худалдан авахаар хэлэлцээрт хүрсэн талаар талууд өчигдөр мэдэгджээ.  

"Өнгөрсөн хугацаанд бидний түншлэл нь харилцан ашигтайгаар дэлхийд эзлэх байр сууриа өргөжүүлэхэд чиглэж байсан" гэдгийг Nissan-ий үйл ажиллагаа хариуцсан захирал Ashwani Gupta хэлээд "ирэх 15 жилийн хувьд бие биедээ болон хөрөнгө оруулагчдадаа №1 үнэ цэн бүтээгч болохын төлөө түншилнэ" гэжээ.  

Renault, Nissan, Mitsubishi нар 1999 оноос хойш хамтын ажиллагаагаатай явж ирсэн боловч 2018 онд Nissan-ы ТУЗ-ийн дарга асан Carlos Ghosn санхүүгийн хэргээр баривчлагдсанаар харилцаанд томоохон зөрчил үүсээд байсан юм. 

"Бидний тохиролцоо сүүлийн хэдэн жилд үүсээд байсан нөхцөл байдлыг ихээхэн сайжруулна гэж би бодож байна" хэмээн Renault-ийн гүйцэтгэх захирал Luca de Meо хэлсэн байна.  

Nissan хэдий хэмжээний хөрөнгө оруулах, Renault охин компаниа биржид бүртгүүлэх эсэх нь тодорхойгүй байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.