Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Samsung Electronics-ийн ашиг 931 хувиар өсөх хүлээлттэй байна.

Samsung Electronics-ийн ашиг 931 хувиар өсөх хүлээлттэй байна.

Samsung Electronics-ийн ашиг 931 хувиар өсөх хүлээлттэй байна.

Солонгосын хөрөнгийн биржид бүртгэлтэй Samsung Electronics компани энэ сарын 30-нд 2024 оны эхний улирлын тайлангаа танилцуулна.

Дэлхийн зах зээлд чипийн үнэ өсөж байгаа учраас Samsung Electronics-ийн ашиг 931 хувиар өсөх хүлээлттэй байна.

Тодруулбал, тус улиралд ашиг нь 6.6 их наяд вонд (4.89 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оны эхний улирлын 0.64 их наяд воны ашгаас 931 хувиар өссөн үзүүлэлт юм.

Шинжээч юуг онцлов?

Daiwa Securities-ийн гүйцэтгэх захирал, шинжээч С.К.Ким “Санах ойн чипийн үнийн өсөлт, саяхан худалдаанд гарсан S24 загварын гар утасны борлуулалтаас шалтгаалж “Samsung Electronics”-ийн орлого зах зээлийн хүлээлтийг давах төлөвтэй байна" хэмээжээ.

Samsung нь ухаалаг гар утас, компьютер зэрэг хэрэглээний төхөөрөмжүүдийн динамик санах ойн чипний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.