Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Disney шинэ үзвэр үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэхэд 60 тэрбум ам.доллар зарцуулна

Disney шинэ үзвэр үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэхэд 60 тэрбум ам.доллар зарцуулна

Disney шинэ үзвэр үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэхэд 60 тэрбум ам.доллар зарцуулна

Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдоод байсан Disneyland компанийн орлого 2023 онд 32.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх жилээс 16 хувиар өслөө.

Тус компанийн Хойд Америк, Европ, Азид үйл ажиллагаа явуулдаг Disneyland-ийн 12 паркийн орлого 2020 онд 35 хувиар, 2021 онд 3 хувиар буурсан юм.

Харин цар тахлын дараа буюу 2023 онд “Disney”-ийн сэдэвчилсэн паркууд нь компанидаа хамгийн сайн орлого оруулж байгаа бөгөөд нийт орлогын 36 хувь, үйл ажиллагааны орлогын 70 хувийг бүрдүүлжээ.

 

Цар тахлын үеийг ашигласан

 

Тус компани цар тахлын үеийн хөл хорионы хугацааг бизнесээ шинэчлэх, хөгжүүлэх боломж хэмээн үзэж, хэд хэдэн паркийг шинээр ашиглалтад оруулж, тасалбарыг гар утсаараа захиалах, виртуал орчноор дамжуулан дараалалд зогсох зэрэг технологийн шинэчлэлүүдийг хийсэн аж.

Тухайлбал, өнгөрсөн 11 сард Хонконгийн Disneyland-д “World of Frozen” сэдэвчилсэн паркийг нээсэн бол 12 сард Шанхайд “Zootopia Land”-ийг ашиглалтад оруулаад байгаа юм.

 

Цаашдын төлөвлөгөө

 

Disney-ийн зүгээс амралт зугаалгын үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор робот технологи, аниматроникийг судалж байгаагаа мэдээллээ.

Мөн ирэх 10 жилд шинэ үзвэр үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэхэд 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.