Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Manchester United багийн хувьцаа он гарснаас хойш 27% уналаа

Manchester United багийн хувьцаа он гарснаас хойш 27% уналаа

Manchester United багийн хувьцаа он гарснаас хойш 27% уналаа

Дэлхийн хамгийн том хөл бөмбөгийн клуб болох MANCHESTER UNITED (NYSE:MANU)-ийн хувьцаа 2024 он гарснаас хойш 27%-иар унаж 14.9 ам.долларт ирээд байна.

Manchester United-ийн хувьцааны урт хугацааны дэмжлэгийн бүс 10-13 ам.долларт хэлбэлзэж байна. Одоо тус клубийн үнэлгээ 2.5 тэрбум ам.доллар байна. 

 

Хөл бөмбөгийн клуб болохын хувьд Manchester United нь стрийминг, клубийн хувцас хэрэглэлийн борлуулалт, спонсоршип хэлэлцээр, зар сурталчилгаанаас орлогоо бүрдүүлдэг.

Түүнчлэн, борлуулалтын орлого, ашигт ажиллагаа нь тоглолтынх нь үр дүнгээс шууд хамааралтай байдаг юм. 

 

2022 онд Qatari-ийн шейх Jassim Bin Hamad al Thani нь Manchester United клубийг худалдан авна гэсэн мэдээллийн дараа хувьцааны ханш нь 27.4 ам.долларт хүрч өссөн ч тус хэлэлцээр 2023 онд бүтэлгүйтсэнээр эргэн унасан байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.