Жое Байден: Инфляц өндөр гарсан тул бодлогын хүүг бууруулахыг хойшлуулж магадгүй.
АНУ-ын инфляцын түвшин 3 сард 3.5% гарсан нь өнгөрсөн сараас 0.3%, шинжээчдийн хүлээлтээс 0.1%-иар дээгүүр байгаа юм.
Ерөнхийлөгчийн таамаг зөрөв
Үүнтэй холбогдуулан өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден мэдэгдэл хийхдээ “Инфляц өндөр гарсан нь бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хойшлуулж магадгүй” гэлээ.
Өнгөрсөн сар тэрбээр “ХНС хүүг бууруулна, энэ нь 11 сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд эдийн засгаа идэвхжүүлэх, инфляцыг бууруулах арга хэмжээнд үр дүн авчирна” гэсэн таамгийг дэвшүүлж байсан билээ.
Тэгвэл банкнуудын таамаглал
Barclays банк 2024 онд ХНС ганц удаа л хүүгээ бууруулна хэмээн өмнөх төсөөллөө өөрчилжээ.
Тус банкны зүгээс АНУ-ын бодлогын хүүг 2024 оны эцэс гэхэд 5.00-5.25%-д, 2025 оны эцэст 4.00%-4.25%-д хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй