Крипто зах зээлийн үнэлгээ 2024 оны эцэст 5 их наяд ам.долларт хүрнэ.
Ripple блокчейн стартап компанийн Гүйцэтгэх захирал Брэд Гарлингхаус 2024 онд криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 5 их наяд ам.долларт хүрнэ хэмээн үзэж байна.
Мөн тэрээр крипто зах зээлийн үнэлгээ энэ оны эцэст хоёр дахин өснө гэсэн хүлээлттэй байна. Шалтгаан нь:
- АНУ-ын анхны биткойны ETF гарсан
- Энэ сарын 21-нд болох биткойны олборлолтын хурд хоёр дахин буурах зэрэг макро хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэж байна.
Мөн Брэд Гарлингхаус болон салбарын шинжээчид удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль криптовалютын зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалтад эерэг өөрчлөлтийг авчирна үзэж байна.
НЭМЖ ТОДРУУЛЬЯ
Шалтгаан-1: АНУ-ын анхны биткойны ETF гарсан
Үнэт цаас, биржийн хорооноос АНУ-ын анхны спот биткойны ETF-ийг өнгөрсөн 11 сарын 10-нд баталсан. Иннгэснээр АНУ-ын хөрөнгийн биржүүдэд нээлттэй арилжигдаж, институциональ болон бие даасан хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах бололцоотой болсон юм.
Шалтгаан-2 Биткойны олборлолтын хурд хоёр дахин буурна
Дөрвөн жилд 1 удаа тохиодог биткойн олборлолтын хурдын бууралт 4 сарын 21-нд тохиож байна. Үүнээс болж дахин шинээр үүсэх биткойны тоо багасах тул ханш нь өсдөг зүй тогтол сүүлийн гурван удаад ажиглагдсан.
Мөн тэрээр удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль криптовалютын зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалтад эерэг өөрчлөлтийг авчирна Брэд Гарлингхаус болон салбарын шинжээчид үзэж байна.
Биткойн-Одоо
Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.6 их наяд ам.доллартой тэнцэж байна.
Биткойны ханш сүүлийн 12 сард 140 гаруй хувиар өссөн ба 3 сарын 13-нд 73,000 ам.доллароос давж дээд түвшнийг тогтоосон юм.
Нийт крипто зах зээлийн 49 орчим хувийг биткойн дангаар эзэлдэг бөгөөд 4 сарын 1-ний байдлаар зах зээлийн үнэлгээ нь 1.3 их наяд ам.доллар болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй