Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Өсөх боломжтой, өндөр ногдол ашиг хуваарилдаг хувьцаанууд 2024 онд өсөлттэй байна

Өсөх боломжтой, өндөр ногдол ашиг хуваарилдаг хувьцаанууд 2024 онд өсөлттэй байна

Өсөх боломжтой, өндөр ногдол ашиг хуваарилдаг хувьцаанууд 2024 онд өсөлттэй байна

Шинжээчид энэ жил хямрал тохиох эсэх асуудалд анхаарал хандуулж байгаа ба АНУ-ын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал тодорхой бус байна. Сити банкны АНУ-ын ерөнхий эдийн засагч, Эндрю Холленхорст, өөрийн CNBC-д өгсөн ярилцлагадаа “Эдийн засаг магадгүй 2024 оны дунд гэхэд хямралд орж магадгүй” гэжээ. Тэрбээр худалдан авах эрэлт сул байгаа, зээлийн өртөг өссөн, хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт муудсан нь эдийн засгийн суурь төлөв байдал асуудалтай байгааг зааж байна гэсэн юм.

Эдийн засаг өндөр инфляцитай үед орлогын тогтвортой байдал чухал бөгөөд ногдол ашиг тараадаг компаниуд ногдол ашиг олгодоггүй компаниудаас тус үеүдэд өндөр гүйцэтгэлтэй байдаг байна.

Дээр дурдсанаар хөрөнгө оруулагчдын хувьд орлогын тогтвортой байдал л хамгийн чухал бөгөөд ялангуяа тодорхой зах зээлийн нөхцөл байдалд байгаа үед тэргүүн сонголт нь байна.

2023 онд ногдол ашиг тараадаг хувьцаанууд өндөр өсөлт үзүүлч чадаагүй ч шинжээчид 2024 онд тэдгээр хувьцааны гүйцэтгэлд өндөр хүлээлттэй байна. АНУ-ын компаниудын ногдол ашгийн дүн өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь тус хувьцаануудад өөдрөг байхад нөлөөлж байна.

S&P глобал-ын Ногдол ашгийн төсөөлөл тайланд дундсанаар АНУ-ын компаниудын ногдол ашиг энэ онд улам л өсх хандлагатай байна. Мөн АНУ-ын хувьцааны судалгааны Stocksharks байгууллагын зүгээс дараах ногдол ашиг олгодог хувьцаануудыг санал болгож байна.

  • (NYSE:YUMC) Yum China Holdings Inc
  • (NYSE:IGT) International Game Technology PLC
  • (NYSE:BTI) British American Tabocco PLC
  • (NASDAQ:JACK) Jack in the Box Inc
  • (NASDAQ:IRDM) Iridium Communications Inc
  • (NASDAQ:SIRI) Sirius XM Holdings Inc
  • (NYSE:ZTS) Zoetis Inc
  • (NYSE:BORR) Borr Drilling Limited
  • (NYSE:GTN) Gray Television Inc

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.