Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Энэ долоо хоногт заавал анхаарал хандуулах ёстой 1-р улирлын тайлангийн зарууд

Энэ долоо хоногт заавал анхаарал хандуулах ёстой 1-р улирлын тайлангийн зарууд

Энэ долоо хоногт заавал анхаарал хандуулах ёстой 1-р улирлын тайлангийн зарууд

Тесла (Мягмар гариг, after-mkt): Шинжээчид эрэлтээс үүдэлтэй орлого буурч, үнийн олон удаагийн бууралтаас шалтгаалан ашигт ажиллагааг буурч байгаа тул EBITDA-г 10%-иар буюу мэдэгдэхүйц хэмжээнд буурна гэж  таамаглаж байна. Тесла хөрөнгийн зах зээл дэх технологийн тодоос тод тамгаа алдаж байгаа бөгөөд Илон Маск ирэх 8-р сарын 8-нд болох Роботакси арга хэмжээнд шинэ загвараа танилцуулах хүлээлттэй байна. Инфляциас шалтгаалан бондын өгөөж өндөр байх нь тус хувьцааны эрэлтийг хумьж байна. Тесла компани саяхан дэлхийн нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгожээ.

Мета (Лхагва гариг, after-mkt): Зардлаа бууруулж, онлайн зар сурталчилгааны зах зээл нь ашгийн хэмжээг тэлж байгаа тул шинжээчид тус компанийн жилийн орлого 26%, EBITDA-г 70% өснө гэж хүлээж байна. Generative AI нь сүлжээн дэх зар сурталчилгааны үйлчилгээг нь улам сайжруулсан боловч түүний Reality Labs сегмент дэх алдагдал нь чөлөөт мөнгөн урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул I улирлын тайлан нь компанийн бизнесийг илэрхийлэх чухал хүчин зүйл болж байна.

Майкрософт (Пүрэв гариг, after-mkt): Шинжээчид орлогыг 15%-иар, EBITDA 21%-иар өснө гэж үзэж байгаа ба  Azure-ийн ажлын ачаалал ихтэй байгаагаас үүдэн AI-ийн хүчтэй эрэлт мөн өсөж байна.

Alphabet (Пүрэв гариг, after-mkt): Шинжээчид дэлхийн онлайн зар сурталчилгааны зах зээл дээрх үнэ өндөр байгаагаас шалтгаалж орлого 14%, EBITDA 45% өснө гэж таамаглаж байна. Google-ийн cIoud бизнес нь хиймэл оюун ухааны эрэлттэй холбоотойгоор 1-р улирлын үр дүнгийн гол хөдөлгөгч хүч болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.