Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тesla 6000 гаруй ажилчдаа цомхотголоо

Тesla 6000 гаруй ажилчдаа цомхотголоо

Тesla 6000 гаруй ажилчдаа цомхотголоо

Тесла бүтцийн өөрчлөлтийн томоохон ажлын хүрээнд Калифорнид 3332, Техас мужид 2688 ажлын байрыг цомхотгоно. Гүйцэтгэх захирал Илон Маск борлуулалт удааширч, өрсөлдөөн ихэссэний улмаас компанийн нийт ажилчдын 10 гаруй хувийг цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан. Калифорни дахь цомхотголд Теслагийн Фремонт дахь угсрах үйлдвэр, Пало Алтогийн инженерийн төв оффис болон муж даяарх бусад байгууламжийн ажилчид багтаж байна. Техас мужид саяхан нээгдсэн, Model Y болон Cybertruck машин үйлдвэрлэдэг Остин дахь үйлдвэр мөн ажлын байрны цомхотголд багтаж байна. Маск саяхан өгсөн ярилцлагадаа Остин дахь үйлдвэрийг "асар том мөнгө шатаах зуух" гэж нэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.