Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Spotify улирлын тайлангаа танилцуулж хүлээлтийг давлаа

Spotify улирлын тайлангаа танилцуулж хүлээлтийг давлаа

Spotify улирлын тайлангаа танилцуулж хүлээлтийг давлаа

Spotify 1-р улирлын тайлангаа танилцуулж орлого ашгийн төсөөллийг давсан үзүүлэлтүүдийг олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 97 цент гарч хүлээлтийг 50 гаруй хувиар давсан бол компанийн орлогын хэмжээ 3.64 тэрбум евро хүрсэн байна. Сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 618 саяын хүлээлтээс 3 саяар бага гарсан хэдий ч Spotify-ын хувьцаа 10 гаруй хувиар өсжээ. Компанийн зардлаа бууруулах арга хэмжээнүүд, тухайлбал ихээхэн хэмжээний цомхотгол хийх, подкаст бизнесээ дахин үнэлэх зэрэг нь гүйцэтгэлийг сайжруулахад нөлөөлсөн. Цаашид Spotify сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо 631 сая болж өснө гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх улиралд нийт ашиг нь 28.1%-иар өснө гэж таамаглаж байна. Эдгээр өөрчлөлтөд 2023 оны 2-р сард Spotify дахь хувьцааны эзэмшлээ олон нийтэд зарлаж зарцуулалтыг оновчтой болгохыг шаардсан идэвхтэй хөрөнгө оруулагч ValueAct нөлөө үзүүлсэн байна. Хэдийгээр сар бүр идэвхтэй хэрэглэгчийн төлөвлөгөөндөө хүрээгүй байгаа хэдий ч Spotify өсөлтийн хэтийн төлөв болон зорилтоо биелүүлэх чадвараа өөдрөгөөр харж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.