Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Llama 3 хиймэл оюуныг Meta танилцууллаа.

Llama 3 хиймэл оюуныг Meta танилцууллаа.

Llama 3 хиймэл оюуныг Meta танилцууллаа.

Цахиурын хөндийд хиймэл оюуны өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Meta Platforms компани Meta AI хэрэгслээ сайжруулж, Facebook, Instagram, WhatsApp, Messenger зэрэг платформд нэгтгэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн том хэлний загвар болох Llama 3-ыг танилцууллаа.

Meta компани Llama 3 том хэлний загварыг AI технологийн томоохон дэвшил хэмээн үзэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээнд тааруулан өөр өөр үзүүлэлттэй хоёр хувилбарыг санал болгож байна.

Llama 3 бол олон нийт ашиглах боломжтой хамгийн ухаалаг, өндөр гүйцэтгэлтэй загвар ба Meta-гийн сошиал медиа платформууд дахь хэрэглэгчдийн хэрэглээг өөрчлөх чадамжтай хэмээн Meta-гийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс онцоллоо.

Meta нээлттэй эх сурвалжийн аргыг баримталж, бусдад AI загваруудаа чөлөөтэй ашиглах, өөрчлөх боломж олгож буйгаар өрсөлдөгчдөөсөө ялгарч байгаа юм.

Llama 3-ыг нэвтрүүлснээр, Meta AI англи хэлтэй 13 улсын зах зээлд тэлэх бөгөөд дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухааны ололт амжилтыг таниулах, хэрэглээг хүртээмжтэй байлгах нь тус компанийн зорилго юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.