UBS банкны шинжээч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэнэ гэсэн итгэлтэй байна
UBS банкны шинжээч Жон Лам БНХАУ-ын үл хөдлөхийн зах зээл дэхь доогүүр үнэлгээгээ дээшлүүлж өснө гэсэн итгэлтэй байгаа ба засгийн газрын дэмжлэгтэйгээр зах зээл нь сэргэнэ гэж үзэж байна. Түүнчлэн UBS банкны зүгээс БНХАУ-ын болон Хонг-Конгийн хувьцаануудад их жин өгч /багцад эзлэх хувиа өсгөх/ байгаа ба хэрэглээний өсөлт болон зах зээлийн сэргэлтэд өөдрөг байгаагаа илэрхийллээ.
Жон Ламын хэлснээр БНХАУ-ын зах зээл нь Япон болон Хонг-Конгийн зах зээлийг бодвол хямралын үедээ эрүүл байгаа бөгөөд одоо хүртэл БНХАУ-д хотжилтын түвшин бага, housing leverage /орон сууц авахад тавьсан хүмүүсийн өр төлбөр/ бага байгаа нь Японыг бодвол БНХАУ-ын зохицуулагчид үл хөдлөхийн зах зээлээ зохицуулахад арай их боломжтой байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй