Quant хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг James Simons 86 насандаа өөд боллоо
Математикч, хүйтэн дайны үеийн ЗХУ-ын тагнуулын код тайлагч, Медаллион тоон хөрөнгө оруулалтын сангийн үндэслэгч, Renaissance Technologies компанийн үүсгэн байгуулагч James Simons 86 насандаа өөд боллоо.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр, тэрээр 31 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөс гадна өөрийн хөрөнгө оруулалтын сандаа физикч, математикч, одон орончид болон компьютерын шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг ажилд авдаг байснаараа бусад сангуудаас ялгардаг байв.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Медаллион хөрөнгө оруулалтын сан нь жилийн 60%-ийн дундаж өгөөжтэй ажилласан байна. 2019 онд James Simons-ын тухай “The Man who solved the marlet” ном хэвлэгдсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй