СУРГАЛТ ОРЛОО: ЭРХ нь зөрчигдсөн хөрөнгө оруулагч хэрхэн гомдол гаргах вэ?
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Монголбанкнаас хамтран хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй иргэдэд зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, анхан шатны сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Голомт Капитал ҮЦК нь тус арга хэмжээний онцлог, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд "Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах" сэдэвт сургалтыг орлоо.
Тус сэдвийн хүрээнд:
- Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт;
- Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зохицуулалт;
- Эрх нь зөрчигдсөн хөрөнгө оруулагч хэнд, хаана, хэрхэн хандаж гомдол гаргах вэ? зэрэг сэдвүүдийг ярилцлаа.
Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/oAmshdLhpKH7eofu5
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй