Жуулчин Дюти Фрий ХК ногдол ашиг хуваарилна
Жуулчин дюти фрий ХК-ийн үйл ажиллагаа эрхэлж байсан нийт хугацаанд хуримтлагдсан ашгийн хэмжээ 2023.12.31-ний байдлаар 2,978,330,266 төгрөгт хүрсэн байна.
Тус компанийн ТУЗ-ийн 2024.05.08-ны өдрийн тогтоолоор компанийн нийт хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд ногдох хэмжээг 30,600 /гучин мянга зургаан зуун/ төгрөгөөр тооцож, нийт 2,000,077,200 /хоёр тэрбум далан долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй