“Go.to Мarket” худалдааны үйлчилгээний төв 5.16-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Мастер Түншлэл ХХК нь Голомт Капитал үнэт цаасны компанитай хамтран хойд бүсий хамгийн том, шинэ үеийн зах "Go.to Market" төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр "МАСТЕР БОНД"-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож, шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлсэн билээ.
Урьд нь тэд Улаанбаатар хотод Хиймор, Pro One, UB Tower төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, олон аж ахуйн нэгж, хувь хүн, бизнес эрхлэгчдийг өөрийн гэсэн ажлын байртай, амжилтын гараатай болгосон.
Тэгвэл энэ удаа Мастер группийн 5 дахь томоохон төсөл болох "Go.to Market" шинэ төсөл амжилттай хэрэгжиж 2024.05.16-нд үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
"Go.to Market" худалдаа үйлчилгээний төв нь:
- Олон нийтэд зориулсан амрах тухлах ногоон байгууламж
- Хүүхдэд ээлтэй аюулгүй орчин
- Үйлчлүүлэгчийн урсгалыг татах экосистем
- Олон нийтэд зориулсан амрах тухлах ногоон байгууламж
- Нэгдсэн маркетинг
- Онлайн худалдааны платформыг нэвтрүүлсэн архитектур дизайны өвөрмөц шийдэл бүхий шинэ үеийн худалдаа үйлчилгээний төв юм.
Голомт Капитал үнэт цаасны компани нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс санхүүжилт татан төвлөрүүлсэн төслүүдийн явц, зарцуулалтад байнга хяналт тавьж, үндсэн болон хүүгийн төлбөрийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр байршуулан ажилладаг.
Тиймээс "Go.to Market" төслийн татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалт зориулалтын дагуу бодитоор хэрэгжиж, удахгүй ашиглалтад орох гэж буйтай газар дээр нь үзэж танилцлаа.
Хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Улаанбаатар хотын хойд бүсэд оршин суугаа болон зуслангийн зүгт зорчиж буй иргэдэд бүх төрлийн худалдаа хийж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буй Мастер Түншлэл ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй