Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Санхүүгийн луйварт хэрхэн өртөхгүй байх вэ?

Санхүүгийн луйварт хэрхэн өртөхгүй байх вэ?

Санхүүгийн луйварт хэрхэн өртөхгүй байх вэ?

Сүүлийн жилүүдэд иргэд санхүүгийн луйварт өртөж их хэмжээний мөнгө болон хөрөнгөөрөө хохирсоор байна.

Тэгвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Санхүүгийн зах зээлийн хууль тогтоомжийн хүрээнд мөнгөн хөрөнгийг зуучлах санхүүгийн зуучлалын үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хороо, эсхүл Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага хэрэгжүүлдэг.

Энэ зохицуулалт нь санхүүгийн зуучлалын үйлчилгээг бүртгэлтэй болгох, аливаа этгээдийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон зорилгыг агуулж байна.

Гэвч тусгай зөвшөөрөлгүй байгууллага санхүүгийн зуучлал, үйлчилгээ эрхлэх, өндөр өгөөж амлах зэргээр иргэдийн мөнгөн хөрөнгийг татсаар байна.

Тэгвэл энэ төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлд “Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх” гэсэн хэсэгт “Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол” дараах хариуцлагын арга хэмжээг авахаар зохицуулсан байна. Үүнд:

  1. Хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах
  2. Учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах
  3. Хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
  4. Хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэд санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй этгээдийг тусгай зөвшөөрөл авсан эсэхийг дараах нээлттэй эх сурвалжаас болон СЗХ-ны www.frc.mn-ний Зохицуулалтын “САЛБАР” цэсээс хайж үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Үүнд:

https://www.opendatalab.mn/ -ээр хуулийн этгээдийн нэр эсхүл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын овог нэрээр

https://www.opendatalab.mn/ -ээр хуулийн этгээдийн нэр эсхүл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын овог нэрээр хайж өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.