Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Нээлттэй хувьцаат компанийн гаргасан хувьцааны өвлөх эрх?

Нээлттэй хувьцаат компанийн гаргасан хувьцааны өвлөх эрх?

Нээлттэй хувьцаат компанийн гаргасан хувьцааны өвлөх эрх?

НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ӨВЛӨХ ЭРХ?

 

Харилцагчаас цөөнгүй тохиолдолд хувьцаа өвлөх асуудлаар зөвлөгөө авдаг. Энэ тохиолдолд өвлөх асуудлыг хууль, эрх зүйн талаас нь зөв тайлбарлаж, зөв ойлголт өгөх нь чухал учир энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

 

Өвлөх эрхийн хууль, зүйн үндэслэл?

  • Монгол улсын Үндсэн хуулиар иргэдэд өөрийн хөрөнгөө өв залгамжлуулах эрхийг олгосон байдаг ба нас барагчийн гэр бүл, ойр дотнын хүмүүс энэ эрхийг хэрхэн эдлэх талаар Иргэний хуульд хоёр төрөл болгож нарийвчлан зааж өгсөн. Үүнд:
    • Гэрээслэлээр өвлөх: Өвлүүлэгч хөрөнгөө хэнд өвлөгдөхийг зааж өгч нотариатаар баталгаажуулсан баримтыг үндэслэн хөрөнгө өвлөх;
    • Хуульд зааснаар өвлөх: Гэрээслэл бичигдээгүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу Нотариатад хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах замаар хөрөнгө өвлөх;
    • Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж шүүх зарласан бол өв нээгдэнэ.
    • Өвийн харилцаанд гол баримт өвлөх гэрчилгээг олгох асуудлыг нотариат хариуцаж гүйцэтгэдгээрээ онцлогтой.

 

Өвлөх эрхтэй эсэхээ хэрхэн мэдэх вэ? Өв нээгдсэнээр дараах хүмүүс доорх дарааллын хүрээнд өвлөх эрх эдлэх эрх үүснэ. Үүнд:

  • Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;
  • Дээрх өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.
  • Дээр дурдсан өвлөгч нар байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө.
  • Дээр дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.

 

Өвлөх эрхээ хэрхэн эдлэх вэ?

  • Гэрээслэлээр эсхүл хуульд зааснаар өвлөж байгаа аль ч тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат /Нотариат байхгүй бол нотариатын эрх бүхий сумын Засаг даргын тамгын газрын дарга болон Монгол Улсын дипломат төлөөлөгч, консулын газар гэрчилнэ./-д  гаргана. Ийнхүү нотариатаас өвлөх боломжтой бүхий л хөрөнгийн жагсаалтыг шүүн гарган өгч өвлөх эрхийн гэрчилгээг олгодог.
  • Ийнхүү тодорхой ажиллагааг явуулсны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгодог байна. Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжтой болно.

 

Өвлөж буй хувьцааг хэрхэн шилжүүлж авах вэ?

  • Монгол улсад нээлттэй арилжаалагдаж буй бүх хувьцаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д бүртгэгдэж, хадгалдаг.
  • Өвлөх эрхийн гэрчилгээг авсан бол ҮЦТХТ-д хүсэлтээ гаргаж өвлөгдөж буй хувьцаа түүний ногдол ашиг зэргийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой.
  • Бүрдүүлэх материалын жагсаалтыг ҮЦТХТ-өөс дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:
  • Өв залгамжлалын өргөдлийн маягтыг бөглөх;
  • Өвлөх эрхийн гэрчилгээ;
  • Өвлөгчийн иргэний үнэмлэх;
  • Гүйлгээний шимтгэл төлсөн баримт;
  • Бусад;

 

Өв залгамжлалын гүйлгээний үйлчилгээний хөлс

ҮЦТХТ-ийн журмаар өвлөх үнэт цаасны нийт үнийн дүнгээс дараах шимтгэл авахаар журамласан. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд: 1 хувь
  • Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс бусад тохиолдлоор шилжүүлж авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд: 3 хувь
  • Өвлүүлэгчийн дансанд байршсан ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, үнэт цаас борлуулсан бэлэн мөнгийг өвлөх болон гэрээслэх тохиолдолд үнийн дүнгээс: 1 хувь

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.