Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монголоос гарах нүүрсний экспортын хэмжээнд тээвэрлэлт чухал нөлөөтэй.

Монголоос гарах нүүрсний экспортын хэмжээнд тээвэрлэлт чухал нөлөөтэй.

Монголоос гарах нүүрсний экспортын хэмжээнд тээвэрлэлт чухал нөлөөтэй.

Монголоос хятад руу экспортлох коксожсон нүүрсний хэмжээ 2023 онд өмнөх оноосоо 2 дахин өссөн бөгөөд 2024 онд энэ хэмжээ хамгийн дээд түвшиндээ хүрэх хандлагатай байна. Монгол Улсын ДНБ-ий 27 хувь, аж үйлдвэрийн салбарын 71 хувь, экспортын орлогын 92 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, Улсын төсвийн орлогын 32 хувийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна.

Хятад нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бас нүүрс импортлогч улс юм. Дэлхийн хоёр дахь том коксжих нүүрс олборлогч улс бол Австрали бөгөөд 2020 онд Хятадтай дипломат харилцааны маргаан үүсэж нүүрсний хориг тавих хүртэл Хятадын хамгийн том нийлүүлэгч байсан.

Тээвэрлэлтийн асуудлыг сайжруулснаар энэ жилийн коксжих нүүрсний импорт 10 гаруй хувиар өсөж магадгүй гэж Бээжингийн нүүрсний худалдааны албаныхан мэдэгджээ. Уг ажлын хүрээнд хуурай замын ачааны машины эгнээг нэмж, гааль нэвтрэлтийн шалгалтын хурдасгаж мөн Хятадын талаас автомат удирдлагатай жолоочгүй машинуудыг ажиллуулж эхэлснээр гаалиар өдөрт дайран өнгөрөх машины тоо 39 хувиар өссөн байна.

Мөн үүний зэрэгцээ Монгол Улс 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа нүүрсээ биржээр худалдаалж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар гадаад валютын нөөц, байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, худалдагч болон худалдан авагч талуудыг авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, ил тод орчин бүрдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан нь үр дүнгээ өгч байна. Он гарсаар буюу 2024 оны тавдугаар сарын эцсийн байдлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 577 удаагийн арилжаагаар 3.9 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг борлуулсан байна. Үүнд:

  • 361 удаагийн арилжаагаар 9 төрлийн 28.3 сая тонн нүүрс
  • 214 удаагийн арилжаагаар 3 төрлийн 1.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал
  • 2 удаагийн арилжаагаар 5.4 мянган тонн зэсийн баяжмалыг тус тус борлуулсан байна.

 

Монголын коксжих нүүрсийг өнгөрсөн онд 1 тонн нь дунджаар 974 юань буюу 135.98 ам.доллар байсан нь Оросын нүүрснээс 20 хувиар хямд, Австралийн нүүрснээс 2 дахин бага үнээр импортолжээ. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн Хятадын ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь хямд байгаа Монголын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн хэрэг болсон.

Нүүрсний эрэлт ихэссэн байдал нь монголын томоохон компаниудад нөлөөлсөн бөгөөд “Таван толгой” ХК -ийн (TTL.MNE) хувьцааны ханшийг 2023 онд 2 дахин, Хонконгод бүртгэлтэй Mongolian Mining Corp (MMC) хувьцаа 3 дахин өссөн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.