Uber-ийн орлого 16%-иар өслөө
Хувьцааны үнийн өсөлт
- Uber-ийн 2-р улирлын тайлан Wallstreet-ийн таамаглалаас давснаар өчигдөр тус компанийн хувьцааны үнэ 9%-иар өслөө.
Ковидын дараа хүмүүс эргэн оффист ажиллаж, гэрээсээ гарах болсон учраас хоол хүргэлт болон такси хуваалцах үйлчилгээний эрэлт өссөн байна.
Энэ нь Uber болон өрсөлдөгч Lyft зэрэг компаниудад ашигтай байна.
Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл:
- Uber-ийн платформд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээр зорчих аялал энэ улиралд 6 дахин өссөн байна. Хоол хүнс хүргэлт, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Waabi болон Alphabet's Waymo зэрэг компанитай хамтран ажилласан нь ашигтай ажиллахад дэмжлэг болсон байна.
Орлогын өсөлт:
- Uber-ийн орлого 2-р улиралд 16%-иар өсөж 10.70 тэрбум ам.доллар болсон.
- Нийт захиалга 19%-иар өсөж 39.95 тэрбум ам.долларт хүрсэн байна.
- Шинжээчид орлогыг 10.57 тэрбум ам.доллар, захиалгын хэмжээг 39.68 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байсан.
- Хамгийн том автомашин хуваалцах сегментээс олсон орлого 25%-иар өсөж 6.13 тэрбум ам.долларт хүрсэн нь хүлээлтээс 5.94 тэрбум ам.доллароос давсан үзүүлэлт боллоо.
- Uber-ийн хүргэлтийн бизнес 3.32 тэрбум ам.долларын орлоготой байсан нь шинжээчдийн 3.29 тэрбум ам.долларын таамаглалаас давсан байна.
Нэгж хувьцааны ашиг:
EPS харьцаа 0.47 ам.долларын ашигтай ажилласан нь 0.31 ам.долларын таамаглалаас давсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй