АНУ-ын шүүхээс Google-ийг монополчлол үүсгэсэн гэж буруутгалаа.
Google компани бусад гар утас үйлдвэрлэгч, интернэт хөтчийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай тохиролцон хайлтын системээ хэрэглэгчдэд хүчээр тулгаж, зах зээлд эзлэх байр сууриа хуурамчаар хадгалсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.
2020 онд Google компанийг шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэсэн гомдол гарсан бөгөөд 4 жилийн дараа АНУ-ын шүүхээс тус компанийг монополыг хориглосон Шерманы хуулийн хоёрдугаар зүйл ангийг зөрчсөн гэж үзжээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд “Энэ шийдвэр Америкчуудын хувьд түүхэн ялалт боллоо. Хэр том, хэр нөлөөтэй байхаас үл хамааран ямар ч аж ахуйн нэгж хуулийн дээр байх ёсгүй” хэмээжээ.
Харин Google компанийн Гадаад харилцаа хариуцсан захирал Кент Уолкер “Энэ нь бидний зохион бүтээсэн хайлтын системийг шилдэг нь гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг боллоо. Гэвч энэ үйлчилгээгээ илүү олон хүнд хүргэх нь буруу гэсэн шийдвэр гарч байна. Бидний зүгээс цаашдаа ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэгцээтэй, хялбар байлгах дээр анхаарч ажиллана” хэмээн уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
Одоогоор тус компанид ногдуулах торгууль, шийтгэл тодорхой болоогүй байгаа бөгөөд Google-ийн эзэмшигч Alphabet корпорацын хувьцааны ханш 4.67 хувиар буураад байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй