Earnings Call: ЛэндМН ББСБ ХК-ийн ашиг 106 хувиар өсөж, 17.1 тэрбум төгрөгт хүрлээ
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК-ийн Earnings Call-ийн үеэр яригдсан онцлох зүйлс:
ЛэндМН ББСБ ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Ууганбаяр
МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй ЛэндМН ББСБ ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 106 хувиар өсөж, 17.1 тэрбум төгрөгт хүрлээ.
Тайлангийн үзүүлэлтүүд:
- Нийт орлого 20.7 тэрбум төгрөгөөс 39.7 тэрбум төгрөгт хүрч, 90.4 хувиар өссөн байна.
- Нийт хөрөнгийн хэмжээ 201.2 тэрбум төгрөгт хүрч, 114.5 хувиар өссөн байна. Үүнээс нийт эздийн өмч 53.9 тэрбум төгрөг, өр төлбөрийн хэмжээ 147.3 тэрбум төгрөг байна.
- Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь өмнөх оны мөн үед 4.7% байсан бол 3.6%-д хүрч буурчээ. Энэ нь зээлийн дундаж 6.9%-тай харьцуулахад 2 дахин бага байна. Нийт зээлийн 98% нь барьцаагүй зээл байдаг.
- Олгосон зээлийн дүн 465.8 тэрбум төгрөгт хүрч, 56.7%-иар өссөн нь зээлийн хүүгийн орлогын өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ.
Онцлох үйл явдлууд:
- Компанийн 2023 оны цэвэр ашгийн 29.9%, нийт 5,914,413,464 төгрөгийн ногдол ашгийг 7,744 хувьцаа эзэмшигчдэд олголоо.
- Компанийн хөрөнгө оруулагчдад нийт 4.8 тэрбум төгрөгийн хүү төлсөн байна.
- 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт зээлийн багц 180.1 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс 30.5 тэрбум төгрөг нь бизнесийн зээлийн багцаас бүрдэж байна.
- Барьцаагүй зээлийн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчдийн 225.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, нэр хүндээ барьцаалах үйлдлээс сэргийлж, барьцаа хөрөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлэв.
Төлөвлөгөө:
- ЛэндМН ББСБ ХК нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 34 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажиллах хүлээлттэй байна. Мөн валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж төлөвлөгөөт цэвэр ашгийн хэмжээ өөрчлөгдөх магадлалтай.
- Зээлийн багцын нэлээдгүй хувийг бизнесийн зээл рүү төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар бизнесийн зээл нийт зээлийн багцад 16% эзэлж байгааг 50%-иас дээш болгохоор зорьж ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй