Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs-аас АНУ-д эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалыг 25% болголоо

Goldman Sachs-аас АНУ-д эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалыг 25% болголоо

Goldman Sachs-аас АНУ-д эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалыг 25% болголоо

 

Хөрөнгө оруулалтын Goldman Sachs компанийн шинжээжид тус магадлалыг 15%-иас 25% хувь болголоо.

Гэхдээ тэд эдийн засгийн хямралын эрсдэл том зургаараа "магадлал багатай" хэвээр байгааг тэмдэглэж, Холбооны Нөөцийн Сан хүүгийн түвшнийг бууруулж эдийн засгийг дэмжих боломжтой гэж үзсэн байна. 

АНУ-ын өнгөрсөн сарын ажлын байрны тайланд ажилгүйдлийн түвшин 4.3% болж өссөн ч Goldman Sachs үүнийг шинэ чиг хандлага гэж үзэхгүй байна.

Goldman Sachs-аас Холбооны Нөөцийн Санг 9, 11, 12 сард бодлогын хүүг тус бүр 25 суурь нэгжээр бууруулна гэж хүлээж байгаа аж.

CME Group-ийн FedWatch-ийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сан 9 сарын бодлогын хурлаараа хүүг 0.5 хувиар бууруулах магадлалыг 86% гэж үзэж байна. Энэ нь 7 хоногийн өмнөх 11%-тай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.