АНУ-ын эдийн засгийн удаашрал Япон, Тайван, Солонгосын экспортод сөрөг нөлөөтэй
HSBC-ийн хувьцааны стратегич Прерна Гарг "АНУ-ын эдийн засгийн сул үзүүлэлт Япон, Тайван, Солонгос зэрэг улсын экспортод чиглэсэн зах зээлд сөргөөр нөлөөлөх бол Энэтхэг, Индонези, Хятадад харьцангуй эерэг нөлөөтэй байна" гэжээ.
Энэтхэгийн хувьцаануудад өнгөрсөн сард 3.87 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь тус улсын эдийн засаг хүчтэй байгааг илтгэж байна.
IG-ийн зах зээлийн стратегич Еап Жун Ронг "Энэтхэгийн худалдан авалтын индекс (PMI)-ийн мэдээлэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбар өсөлттэй байгааг нотолж байна" гэжээ.
Global X ETFs-ийн хөрөнгийн менежер Малколм Дорсон "Энэтхэг зөвхөн өсөлтөөрөө бус тогтворгүй нөхцөл байдалд ч бага уналттай байгааг харуулсан" гэжээ.
Энэтхэгийн үндсэн Nifty индекс өнгөрсөн сард 3.92% өссөн бол MSCI Ази Номхон далайн индекс 1.72%-ийн өсөлттэй байлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй