Монгол Улсын гадаад худалдаа 14.2 хувиар өсчээ
2024 оны эхний 7 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 15677.0 сая ам.доллар болж 2023 оны мөн үеэс 1954.7 сая ам.доллар буюу 14.2 хувиар өсчээ.
Ингэснээр экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
- Экспортод 9265.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өссөн байна.
Монгол Улс дэлхийн 66 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 92.1 хувь, Швейцарт 4.1 хувь, АНУ-д 1.0 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг эзэлж байна.
- Импортоор нийт 6411.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 1387.3 сая ам.доллароор буюу 27.6 хувиар өссөн байна.
Манай улс дэлхийн 153 орноос бараа импортлосноос БНХАУ-д 39.9 хувь,ОХУ-д 25.6 хувь, Япон-д 9.8 хувь, БНСУ-д 4.2 хувь, АНУ-д 3.8 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.3 хувийг эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй