Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дэлхийн хедж сангууд даваа гарагийн хүчтэй уналтын үеэр их хэмжээний хувьцаа авчээ

Дэлхийн хедж сангууд даваа гарагийн хүчтэй уналтын үеэр их хэмжээний хувьцаа авчээ

Дэлхийн хедж сангууд даваа гарагийн хүчтэй уналтын үеэр их хэмжээний хувьцаа авчээ

Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл хүчтэй унах үеэр хедж сангууд сүүлийн 5 сарын доторх хамгийн их хэмжээтэй худалдан авалтыг хийжээ.

Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгч Винсент Лин харилцагчдадаа илгээсэн мэдэгдэлдээ “Банкны хедж сангуудын урт хугацааны позиц ихэвчлэн мэдээллийн технологийн салбарт нэмэгдсэн” гэжээ.

Даваа гарагт Nasdaq индекс 3.78%-иар буурахад хедж сангууд мэдээллийн технологийн салбарын бараг бүх салбарын хувьцааг авсан бөгөөд хагас дамжуулагч, хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж, програм хангамжийн салбарууд тэргүүлжээ. 

Мөн эрүүл мэнд, өргөн хэрэглээний бараа, хэрэглээний цахилгаан эрчим хүчний салбарын хувьцааг авсан бол үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн салбарын хувьцааг заржээ. 

Даваа гарагийн уналтаас өмнө хедж сангууд хувьцаа авах биш хоёр долоо хоногийн туршид богино позицыг нэмж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.