Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Онцлох нийтлэл: USD/JPY ханшийн хандлага хаачих вэ? Иений ханш чангарснаар зах зээл унах уу? 

Онцлох нийтлэл: USD/JPY ханшийн хандлага хаачих вэ? Иений ханш чангарснаар зах зээл унах уу? 

Онцлох нийтлэл: USD/JPY ханшийн хандлага хаачих вэ? Иений ханш чангарснаар зах зээл унах уу? 

 

Р.Дарханбаяр Ахлах шинжээч - Техник шинжилгээ

Тэмдэглэгээ

USD/JPY унах = Иен чангарна 

USD/JPY өснө = Иен суларна 

Керри арилжаа= Бага хүүтэй валютаар зээл авч өндөр өгөөжтэй хөрөнгүүдэд байршуулах 

 

Иенийн ханшийг яагаад чухалчлах ёстой вэ?

Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт дэлхийн хувьцааны зах зээл болон дижитал хөрөнгийн үнэлгээ огцом унасан нь Японы иений арилжааны зогсолттой холбоотой байлаа.

S&P Global Broad Market Index нь дэлхийн 14,000 гаруй хувьцааны үнэлгээг хэмждэг бөгөөд энэ өдөр 3.3%-иар буурсан нь сүүлийн 2 жилд тохиолдож байгаагүй томоохон уналт байв.

Мөн Токиогийн Хөрөнгийн Зах Зээлийн Үнэлгээний Индекс (TOPIX) 3 өдрийн дотор 20%-иар буурч, түүхэндээ хамгийн том уналтыг үзүүлэв.  

Бага хүүтэй валютаар, жишээ нь Японы иен эсвэл Швейцарийн франкыг зээлээр авч, илүү өндөр өгөөжтэй хөрөнгүүдэд хөрөнгө оруулахыг керри арилжаа (Carry trade) гэдэг.

Энэ стратеги Японы Төв банкны удаан хугацаанд барьсан тэг хүүгийн бодлогоос шалтгаалж удаан хугацаанд ашигтай байсан.

Гэвч сүүлийн үед Японы Төв банк (BOJ) хүүг 0.1-0.25%-д өсгөж, иений ханш АНУ-ын долларын эсрэг хүчтэй чангарахад хүргэсэн юм. Японы валютын ханш өсөх нь тухайн улсын экспортын бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадваргүй болгож, хувьцааны зах зээлд дарамт учруулдаг. 

Уналтын дараа Японы Төв банкнаас зах зээлийн тогтворгүй байдлыг зөөлрүүлэхийн тулд хүүг дахин нэмэхээ хойшлуулж, зах зээлд тодорхой хэмжээний тайвшралыг бий болгосон. Гэхдээ иений өсөлт болон кэрри арилжааны зогсолт нь цаашид зах зээлд хүчтэй нөлөөлсөөр байх магадлалтай. 

JPMorgan-ийн тайланд дурдсанаар, бага хүүтэйгээр иен авч өндөр хүүтэй хөрөнгүүдэд байршуулах энэ үйл явц одоогоор талдаа орж байна гэж таамаглажээ

Мөн АНУ-ын FED-ээс энэ жил ам.долларын ханшийг сулруулж, түүнтэй харьцах иений ханшийг өсгөж, керри арилжааг хязгаарлах юм байна.

Иймд зах зээлийн ёроолын цэгээс арилжаа хийхдээ шууд дэмжлэгийн бүс гэж харахгүйгээр болгоомжтой хандах нь зүйтэй юм.

Учир нь иений ханш өсвөл, керри арилжааны боломж багасаж, хөрөнгийн үнэ цэнийн өсөлт удаашрах, үнэ унах эрсдэлтэй юм. 

 

USD/JPY-ийн өнөөгийн байдал 

 

USD/JPY валютын хос нь 7 сард болсон томоохон уналтын дараа бага зэрэг сэргэж байна.

Өөрөөр хэлбэл ам.долларын эсрэг иен хүчтэй чангарсан ч одоо иений ханш өсөлтийн дараах амралтыг авч байна. Гэхдээ ханшийн цаашдын хандлага тодорхойгүй байгаа тул богино хугацааны эсэргүүцэл ба дэмжлэгийн түвшнүүдийг ажиглах нь чухал юм . 

 

 

Техник шинжилгээгээр тогтоогдсон түвшнүүд

 

  • 147.85 түвшин: Энд хүрвэл USD/JPY нь 149 түүнээс дээш түвшинд хүрэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв энэ түвшинг давж чадахгүй бол ханш дахин буурах магадлалтай. 
  • 146.25 түвшин: Хэрэв энэ түвшнээс доош унавал ханш өмнөх доод түвшин болох 141.65 хүртэл буурч болзошгүй. 
  • 0.382 фибоначчи түвшин: Энэ түвшин ойролцоогоор 149.40 орчимд байрладаг бөгөөд ханшийн эсэргүүцэл үзүүлэх магадлалтай түвшин юм. 
  • 200 өдрийн хөдөлгөөнт дундаж (МА): Хэрэв ханш 149.45 түвшинг давж чадвал, 200 өдрийн хөдөлгөөнт дундаж ойролцоо байгаа 151.85 түвшинд хүрэх магадлалтай. 

 

RSI үзүүлэлт

RSI нь арилжаачдын ханшийн савалгаан дахь сэтгэл хөдлөлийг харуулдаг бөгөөд уналтын үед зөрчил (дивергенц) ажиглагдаагүй байна. Энэ нь USD/JPY-ийн ханшийн бууралтын хандлага үргэлжлэх боломжтойг илтгэж байна. 

 

Дүгнэлт

  • Өсөлтөд хүрэх боломж: Хэрэв ханш 147.85 түвшинг давж чадвал, 149.40 эсвэл түүнээс дээш түвшинд хүрэх боломжтой. Энэ тохиолдолд USD/JPY ханшийн өсөлт цаашид үргэлжлэх магадлалтай буюу иен сулрах бөгөөд бусад хөрөнгүүдийн үнэ цэнд эерэг нөлөөтэй. 
  • Бууралтын хандлага: Хэрэв ханш 146.39 түвшинд хүрч буурвал, ханшийн уналт үргэлжилж, 141.65 түвшнээс доош унах магадлалтай. Энэ нь бусад хөрөнгүүдийн үнэ цэнд сөрөг нөлөөтэй. 

--------------------------------------------------------------------------------------------

Жич: Энэ мэдээлэлд үндэслэн арилжаачид ханшийн гол түвшнүүдийг анхааралтай ажиглах нь зүйтэй. Мөн RSI болон бусад техникийн үзүүлэлтүүдийг ашиглан ханшийн цаашдын хандлагыг тодорхойлох боломжтой юм. Зах зээлийн нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж болох тул ханшийн хөдөлгөөнийг байнга ажиглаж, шаардлагатай үед арилжааны стратегиа шинэчлэх хэрэгтэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.