Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дарс үйлдвэрлэгч Йианнис Параскевопулосын үйлдвэрлэлийн ирээдүй бүрхэг байна.

Дарс үйлдвэрлэгч Йианнис Параскевопулосын үйлдвэрлэлийн ирээдүй бүрхэг байна.

Дарс үйлдвэрлэгч Йианнис Параскевопулосын үйлдвэрлэлийн ирээдүй бүрхэг байна.

Энэ жилийн дарсны ургац хураалт Грекийн алдарт Санторини арал дээр ид өрнөж байна.

Гэвч цаг агаарын хэт халалтын улмаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын цагаан дарс үйлдвэрлэхэд ашигладаг гол орц болох Ассиртико усан үзмийн ургац мууджээ.  

Харамсалтай нь Gaia Wine-ийн 2023 онд хийсэн судалгаагаар Ассиртико усан үзэм 2040 он гэхэд бүрэн устах магадлалтай байна.

Одоогоор нэг килограмм Ассиртико усан үзмийн ханш 8-10 евро байгаа нь 2022 оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Ассиртико усан үзмийн ургац Параскевопулос дахь “Gaia Wine” компанийн 2022 оны үйлдвэрлэлийн гуравны нэг орчим хувийг бүрдүүлж байсан бол энэ жил 2022 оныхтой харьцуулахад зургаагийн нэг орчим хувийг эзлэхээр байна.

Дэлхийн дарсны хэрэглээ 2023 онд 2.6 хувиар буурч, 1996 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Мөн 2023 онд дэлхийн дарсны үйлдвэрлэл 10 хувиар буурч, 237.3 сая гектолитр болсон нь сүүлийн 60 гаруй жилийн хамгийн доод түвшин юм.

Усан үзмийн мод, дарсны олон улсын байгууллагын мэдээлснээр “эрс тэс уур амьсгалын өөрчлөлт” нь усан үзмийн ургац хураалтад сөргөөр нөлөөлж байгааг онцолж байна.

Ургац муу байгаагаас үйлдвэрлэл хүндэрч, зардал нэмэгдсэн нь дарсны үнэ өсөхөд нөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.