Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia компанид хөрөнгө оруулах уу? Тэгвэл тэдний бизнесийг сууриар нь ойлгоцгооё 

Nvidia компанид хөрөнгө оруулах уу? Тэгвэл тэдний бизнесийг сууриар нь ойлгоцгооё 

Nvidia компанид хөрөнгө оруулах уу? Тэгвэл тэдний бизнесийг сууриар нь ойлгоцгооё 

 

Эхлээд багахан оршил... 

AI хагас дамжуулагч нь хүний тархины мэдрэлийн эс мэдээлэл дамжуулж боловсруулдагтай  яг ижил үүрэгтэй. Тодруулбал, AI-ийн үндсэн тархи нь хагас дамжуулагч бөгөөд мэдээллийг боловсруулж, дамжуулдаг. Тиймээс AI-ийн тооцоолол, хурд, үр дүн нь хагас дамжуулагчийн чанараас шууд хамаардаг бөгөөд түүнгүйгээр AI бодож, суралцах боломжгүй юм. 

 

Хагас дамжуулагчийг хэн бүтээдэг вэ? 

 

  • Инженерүүд буюу Chip Designer (Үүнд Nvidia, Intel, AMD багтана): Нэн тэргүүнд инженерүүд  чипний зураг төслийг гаргана. Тэд чип гэдэг зүйл хэрхэн ажиллах, ямар үүрэг гүйцэтгэхийг тодорхойлдог. 

 

  • Үйлдвэрлэгчид буюу Foundries (TSMC ба Samsung багтана): Тэд зураг төслийг жинхэнэ бодит чип болгон хувиргадаг. Мөн чипийг үйлдвэрлэсний дараа түүнийг хамгаалж, хайрцаглах хэрэгтэй. Үүнийг TSMC, Intel, ASE Group зэрэг компаниуд хийдэг. 

 

  • Туслагчид буюу Semicap, Fab Equipment suppliers: Чипийг үйлдвэрлэхийн тулд тусгай машин, төхөөрөмжүүд хэрэгтэй. Үүнд ASML, Applied Materials, KLA, Lam Research зэрэг компаниуд оролцдог. Чипийг үйлдвэрлэхэд шаардлагатай туслах зүйлс, жишээ нь шүүлтүүр, химийн бодис, тусгай материалуудыг Entegris, DuPont, Shin-Etsu зэрэг компаниуд нийлүүлдэг байна. 

 

 

 

 

 

NVDA компани анхдагчаас тэргүүлэгчийн байр суурь руу 

 

  • 1999 онд GeForce 256 загварын анхны GPU-г гаргаж зах зээлд тэргүүлэгч болсон. NVIDIA-ийн GPU зах зээлийн 80%-ийг эзэлдэг. 
  • 2006 онд CUDA платформоо гаргаж AI болон Deep Learning-д зориулсан GPU ашиглалтыг нэвтрүүлсэн. 
  • 2020 онд Ampere архитектур нэвтрүүлснээр AI дата төвийн чадавхыг дээд түвшинд хүргэсэн. 

 

NVDA компанийн давуу талууд 

 

Бүтээгдэхүүний төрөлжилт  

NVIDIA-ийн чипүүд AI, өөрөө жолоодох автомашин, дата төвүүд, тоглоомын графикт өргөн хэрэглэгдэхээс гадна тоглоом, AI, автомашин, эрүүл мэндийн салбарт ашиглагддаг. Дэлхийн хамгийн хүчирхэг AI чипийг хөгжүүлсэн NVIDIA-ийн технологийг дэлхийн 20 гаруй оронд хэрэглэж байна.

 

Орлогын өсөлт ба тогтвортой бизнес  

2023 оны эхний улиралд NVIDIA-ийн нийт орлого 13.5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2024 оны эхний улиралд 26.0 тэрбумд хүрэв. 

 

Партнершип ба экосистем 

 

NVIDIA нь Google, Microsoft зэрэг дэлхийн томоохон компаниудтай стратегийн түншлэлийн хүрээнд ажилладаг. 

 

 

 

 

Техник шинrилгээнээс үзвэл худалдан авах түвшин ойртож байна... 

 

Графикаас харахад, хувьцааны үнэ унах хандлагатай байгаа бөгөөд "BUY ZONE" буюу худалдан авалтын бүсийг $92-$100 орчимд гэж үзлээ. 

Энэ бүс нь дэмжлэгийн түвшин бөгөөд үнэ энэ бүс рүү унавал худалдаж авах боломжтой байна. 

 

 

 

 

Дүгнэлт 

  • Одоогийн ханш: Хувьцааны үнэ $108 орчимд байгаа ба доошлох магадлалтай. 
  • Худалдан авалтын бүс: $92-$100 хооронд дэмжлэгийн бүс байж болох ба энэ түвшинд ирэхэд үнэ өсөх магадлалтай гэж үзсэн. 
  • Дараагийн зорилтот түвшин: Үнэ өсвөл ойролцоогоор $140 орчимд эсэргүүцлийн түвшинтэй байна. 

 

Энэ дүгнэлт нь богино хугацаанд үнэд өөрчлөлт орох магадлалыг тусгасан тул худалдан авагчид зах зээлийн нөхцөл байдлыг анхаарч, өөрсдийн хөрөнгө оруулалтын стратегийг тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. 

 

Үнэлгээний үзүүлэлт өндөр байна уу? Эсвэл боломжийн уу? 

Нэгж хувьцаанд ногдох ашиг 2023 онд 1.3 ам.доллар байсан бол 2027 онд 5.3 ам.долларт хүрэхээр таамаглагдаж байна. Мөн EPS-ийн өсөлт 2023-2027 он хүртэл 4 дахин нэмэгдэнэ гэж үзэж байгаа нь NVDA-ийн бизнесийн суурь хүчин зүйлс эрүүл, үр ашигтай хөгжиж байгаагийн илрэл юм.

 

 

 

 

2023 онд 51.1 байсан P/E харьцаа 2027 онд 20.5 хүртэл буурна гэж таамаглаж байгаа нь хувьцааны үнэ өсөлттэй байгаа ч компанийн ашиг огцом нэмэгдэхийн хэрээр үнэлгээ илүү бодитой түвшинд хүрэхийг харуулж байна. 

2024 оны таамаг P/E харьцаа (38.3) нь NDX (Nasdaq 100 индекс)-ийн дундажтай (29.4) болон SPX (S&P 500 индекс)-ийн дундажтай (23.1) харьцуулахад өндөр байгаа ч 2025 оноос энэхүү харьцаа зах зээлийн жишгээс доогуур түвшинд хүрч байна. Энэ нь компанийн ашиг өсөж, ирээдүйн үнэлгээ илүү бодитой болохыг илтгэж байгаа юм. 

 

Бусад шинжээчдийн таамаглал ямар байна вэ? 

 

 

NVDA компанийн хувьцааны ханшийн дундаж зорилт $150 орчим бөгөөд хамгийн өндөр зорилт $180 байна. Одоогийн ханш $107.21 байгаа нь ханш ойролцоогоор 40% өсөх боломжтойг харуулж байна. Судалгаанд оролцсон брокеруудын ихэнх нь "buy" эсвэл "outperform" зөвлөмж өгч, хувьцааны ирээдүйн өсөлтийг эерэгээр үнэлсэн байна. Ханшийн хамгийн бага зорилт болох $125-д хүрэхэд ч 17%-ийн өсөлт хүлээгдэж байна. Үндсэндээ, NVDA хувьцаа хөрөнгө оруулагчдад урт хугацааны ашиг авчрах өндөр магадлалтай гэж үзэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.