Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Warren Buffett-ийн 2025 оны захидал: To the Shareholders of Berkshire Hathaway Inc. 

Warren Buffett-ийн 2025 оны захидал: To the Shareholders of Berkshire Hathaway Inc. 

Warren Buffett-ийн 2025 оны захидал: To the Shareholders of Berkshire Hathaway Inc. 

Уоррен Баффеттийн жил бүр хувьцаа эзэмшигчдэдээ хаягладаг захидал нь хөрөнгө оруулагчдын хувьд гарын авлга болохуйц чухал эх сурвалж болдог. Иймд урт оршил бичилгүйгээр энэхүү захидлаас гол санаануудыг иш татан, түүний ард нуугдаж буй утга, стратегийг тайлбарлая.  

 "Бид их хэмжээний бэлэн мөнгөний нөөцтэй болсон… Цаасан мөнгө үнэ цэнээ алдаж болно, харин сайн бизнесүүд үүнийг даван туулдаг." 

Баффет 334 тэрбум ам.долларын бэлэн мөнгө, богино хугацааны хөрөнгө хадгалж байна гэж онцолсон нь зах зээл өндөр үнэлгээтэй үед хөрөнгө оруулахаас зайлсхийж, томоохон уналтыг хүлээж байгааг илтгэсэн дохио юм.

Өөрөөр хэлбэл, Баффет инфляциас болгоомжилж байгаа бөгөөд хямрал тохиовол том боломж шүүрэхээр бэлдэж байна.  Энэ нь 2008 оны санхүүгийн хямралын өмнөх байр суурьтай нь төстэй байна. 

"Бид хувьцаагаа зарсан ч, хувьцаа хамгийн сайн хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын зарчимдаа бид үнэнч байна." 

Баффет 2024 онд 143 тэрбум ам.долларын хувьцаа зарж, харин 9.2 тэрбум долларын шинэ хувьцаа худалдаж авсан.Гэвч тэр хувьцааны урт хугацааны үнэ цэнийг үгүйсгээгүй. Бас хэт өндөр үнэлгээтэй байгаа хувьцааг "сайн бизнес" гэж үзэхгүй байна. Харин бодит үнэ цэнтэй, зах зээлийн уналтаас хожих компаниудыг хайж байна. 

"Бид Япон дахь хөрөнгө оруулалтаа өсгөсөн.” 

Баффет Itochu, Marubeni, Mitsubishi, Mitsui, Sumitomo зэрэг 5 Япон компанид хөрөнгө оруулалтаа нэмсэн.

Мөн тэрбээр эдгээр компаниуд хөрөнгө оруулалтын зарчмаар бидэнтэй ижил, зөв менежменттэй гэжээ. АНУ-ын зах зээл хэт өндөр үнэлгээтэй байхад Баффет Япон шиг боломжит өсөлттэй, бага үнэлгээтэй зах зээл рүү хөрөнгө оруулж байна.  

" Бидний зарим бизнес сайн ажилласан, зарим нь тийм ч гайхалтай байгаагүй. Гэхдээ ганц сайн хөрөнгө оруулалт бүх алдааг нөхөж чаддаг.” 

Баффет буруугаа хүлээн зөвшөөрч, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаануудаа онцолсон. Тэр алдагдал гарсан ч урт хугацааны том хожлууд чухал гэдгийг онцолж байна. Баффетийн стратеги бол богино хугацааны хэлбэлзэлд хэтэрхий их ач холбогдол өгөлгүй, томоохон хожилд төвлөрөх явдал юм. 

"Миний залгамжлагч бэлэн. Грег Абел манай зарчмуудыг хадгалж үлдэнэ."  

Баффет удахгүй Грег Абелд компанийн удирдлагыг шилжүүлэхээ онцолсон байна. Энэ нь Баффетийн хөрөнгө оруулалтын философи Беркшир Хэтэвэйд үргэлжилнэ гэсэн баталгааг хөрөнгө оруулагчдад өгч буй хэрэг юм.  

Өмнөх 47 жилийн бүх захидлыг унших:

https://www.berkshirehathaway.com/letters/letters.html  

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.