БНХАУ-ын эдийн засгийн зорилт хэвээр байна
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян мэдэгдэлдээ, Дональд Трампын удирдсан АНУ-ын тарифын дарамт нэмэгдсэн ч тус улс 2025 оны эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хүрэх бүрэн боломжтой хэмээн онцолсон. Тэрээр БНХАУ “гаднын аливаа сөрөг нөлөөллийг нөхөхөд чиглэсэн хангалттай бодлогын хэрэгсэлтэй” гэдгийг тэмдэглэжээ.
Ли Цян Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар ярилцахдаа “БНХАУ энэ оны эдийн засгийн төлөвөө боловсруулахдаа гадаад орчны тодорхойгүй байдлыг бүрэн тооцсон” гэж дурдсан. Мөн Бээжин эдийн засгаа эрүүл, тогтвортой байлгаж чадна гэсэн итгэлтэй байгаа аж.
Олон улсын худалдааны системийг хамгаална
Ли Цяны хэлснээр, БНХАУ-ын хариу арга хэмжээ нь зөвхөн үндэсний эрх ашгаа хамгаалахаас гадна дэлхийн худалдааны системийг хамгаалж буй стратегийн алхам юм. Тарифын хурцадмал байдал оффшор юанийн ханшид дарамт үзүүлж, ханш нь 1.1%-иар суларч, 2010 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй