Уоррен Баффет зах зээлийн уналтыг сөрөн хөрөнгөө хамгийн их нэмэгдүүлсэн тэрбумтнуудын нэг боллоо
2025 оны эхээр дэлхийн хөрөнгийн зах зээл Дональд Трампын өндөр тарифын шийдвэрээс үүдэн хүчтэй савлаж, олон тэрбумтан ихээхэн хөрөнгө алдаж байгаа энэ үед Уоррен Баффет 11.5 тэрбум ам.доллараар хөрөнгөө нэмэгдүүлж, онцгойрч байна. Тэрээр одоо 153.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн дөрөвт бичигдэж байна.
Баффетын удирддаг “Berkshire Hathaway” компанийн хувьцаа 2024 оны эхнээс хойш 50%-иар өсч, S&P 500-ийн бүх компанийн гүйцэтгэлийг давсан нь хөрөнгө өсөхөд гол нөлөө үзүүлэв. Тус компани АНУ-ын дотоодод орлогоо бүрдүүлдэг, тогтвортой бизнесүүд (жишээ нь: Kraft, Heinz, Geico) болон үл хөдлөх хөрөнгө, даатгал зэрэг тарифын нөлөө багатай салбарт төвлөрсөн багцтай байгаа нь энэ амжилтад хүргэсэн.
Мөн Баффет сүүлийн үед томоохон шинэ хөрөнгө оруулалтаас зайлсхийж, “Apple”, “Bank of America”-д эзэмшдэг хувиа багасгасан нь зах зээлийн эрсдэлээс хамгаалахад тус болжээ.
Бэлэн мөнгөний стратеги нь онцгой анхаарал татаж байна:
“Berkshire Hathaway” компани 2025 оныг 334 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй эхлүүлсэн нь нийт хөрөнгийнх нь 29% юм. Баффет өмнө нь өндөр үнэлгээтэй үед бэлэн мөнгөө хадгалж, зах зээл унахад боломж ашиглан хөрөнгө оруулалт хийдэг стратегиар алдартай. Тухайлбал, 2008 оны хямралын үед “Bank of America”-д хийсэн хөрөнгө оруулалт өнөөг хүртэл 30 тэрбум гаруй ам.долларын өгөөж өгсөн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй