Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп 90 хоногийн тарифын завсарлага зарлав

Трамп 90 хоногийн тарифын завсарлага зарлав

Трамп 90 хоногийн тарифын завсарлага зарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт ихэнх худалдааны түншүүддээ харилцан тариф ноогдуулах арга хэмжээг 90 хоногоор зогсоохоо зарлаж, Уолл Стритэд томоохон өсөлт үүсгэлээ.

Трамп Truth Social-д нийтэлсэн мэдэгдэлдээ 75-аас дээш орноос худалдааны хэлэлцээр хийх хүсэлт ирсэн нь тарифын завсарлага авах гол шалтгаан болсон гэж дурджээ.

Тэрээр мөн гомдоллоод байгаа хэмээн тодорхойлсон шинжээчдийн шүүмжлэлийг харгалзан үзсэнээ онцолсон байна.

Энэхүү 90 хоногийн түр хугацаанд хэрэгжих завсарлага нь Хятадад хамаарахгүй. Харин ч Хятадын импортын бараанд ноогдуулах тарифыг 104 хувиас 125 хувь болгож өсгөсөн нь худалдааны хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэв.

Хятадын тал мөн хариу арга хэмжээ авч, АНУ-ын бараанд ноогдуулах тарифаа 34 хувиас 84 хувь болгож нэмэгдүүлсэн ба энэ нь дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хэрэгжинэ.

Автомашины салбарын бараанд хамаарах татвар хэвээр буюу 25 хувьтай үлджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.