Уолл Стрит өсөлттэй хаагдав : S&P 500-10%, Nasdaq-12% өсөв
Трамп Truth Social-д “Одоо бол хөрөнгө оруулах гайхалтай цаг!” хэмээн нийтэлж, хөрөнгө оруулагчдад уриалга гаргасан нь зах зээлийн эерэг хандлагатай давхцав. S&P 500 индекс лхагва гарагт 9.5% өсөж, 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр өдрийн өсөлтөө харууллаа. Технологид суурилсан Nasdaq Composite индекс 12.2% өсөж, 2001 оноос хойших хамгийн том өдрийн өсөлт болов. Энэ нь АНУ-ын технологийн компаниудын хувьд худалдааны хурцадмал байдал намжих хүлээлттэй холбоотой юм.
Dow Jones Industrial Average мөн 8% орчим өсөлттэй хаагдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй