Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Инфляц буурч байна

Инфляц буурч байна

Инфляц буурч байна

АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) гуравдугаар сард жилийн дүнгээр хүлээлтээс бага гарлаа. Гэхдээ шинжээчид эдгээр тоон үзүүлэлтүүд нь Ерөнхийлөгч Дональд Трампын өргөн хүрээний тарифууд хэрэгжиж эхлэхээс өмнөх үеийг хамарч буйг онцолсон байна. Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар өссөн бөгөөд энэ нь хоёрдугаар сарын 2.8%-иас бага үзүүлэлт байв. Бензиний үнэ 6.3%-иар буурснаар цахилгаан болон байгалийн хийн үнийн өсөлтөөс ирэх дарамтыг тэнцвэржүүлжээ.

Эдийн засагчид жилийн дүнгээр 2.5%, сарын дүнгээр 0.1%-ийн өсөлт хүлээж байсан боловч бодит үзүүлэлтүүд хүлээлтээс бага байв.Түүнчлэн “core CPI” буюу хоол хүнс, түлшний үнийн хэлбэлзлийг хассан үндсэн үзүүлэлт жилийн дүнгээр 2.8%, сарын дүнгээр 0.1% гарсан нь 2021 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Vital Knowledge компанийн шинжээчид харилцагчдадаа хандсан тэмдэглэлдээ, CPI зөөлрөх хандлагатай байгаа ч инфляцын гол үзүүлэлт Холбооны Нөөцийн банкны 2%-ийн зорилтот төвшингөөс давсан хэвээр байгааг онцолсон. Төв банкны өнгөрсөн сарын хурлын тэмдэглэлд ч тарифын өсөлтөөс шалтгаалсан инфляц ба эдийн засгийн удаашрал зэрэг хосолсон эрсдэлд санаа зовниж буйг тэмдэглэсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.