Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМПЫН БОДЛОГО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АНУ-ААС ГАРГАЖ БАЙНА УУ?

ТРАМПЫН БОДЛОГО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АНУ-ААС ГАРГАЖ БАЙНА УУ?

ТРАМПЫН БОДЛОГО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АНУ-ААС ГАРГАЖ БАЙНА УУ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Холбооны Нөөцийн дарга Жером Пауэлл руу илэрхий довтолж эхэллээ. Тэрбээр Пауэллыг “том ялагдагч”, “үргэлж хоцордог” хэмээн шүүмжилж, бүр ажлаас нь халахыг уриалав. Төвбанкны хараат бус байдалд халдаж буй ийм зүйлийг хөрөнгө оруулагчид харан, итгэл алдарсаар байна.

Трамп яагаад төв банкны ерөнхийлөгч рүү давшлаад байгаа нь тун тодорхой байна 

Түүний зүгээс “тарифын дайн” эдийн засгийг сааруулж, үнэ өсгөх эрсдэлтэйг мэдэхийн ихээр мэдэж буй. Трампын зүгээс эхний асуудлыг дарах буюу эдийн засаг саарах эрсдэлээс сэргийлэхийн тулд хүүгээ бууруулахыг шахаж байгаа. Гэхдээ энэ нь төвбанкны эдийн засагчдыг ацан шалаанд оруулж байна.

  • Хүү бууруулбал → инфляц нэмэгдэнэ
  • Хүү бууруулбал → эдийн засгийн өсөлт идэвхижнэ

2025 гарснаас хойш “America First” биш “Sell America” бодлого хэрэгжив. Учир нь АНУ-ын доллар 3 жилийн доод түвшинд хүрч, АНУ-ын бондуудын үнэ унаснаар өгөөж өсөж, хөрөнгийн зах зээл уналттай тулгарлаа. Бондын үнэ унах, зах зээл унах хоёр зэрэг явагдах нь АНУ-аас зугатах хөдөлгөөн гэж харж болохоор.

Сүүлийн зурагт ам.долларын ханш унаж буй нь харагдаж байна. Хөрөнгө оруулагчид алт руу орж байна. Доллар дэлхийн төв банкуудын нөөцийн ~60%-ийг бүрдүүлдэг ч төвбанкыг шахдаг шиг улс төрийн хямрал үргэлжилбэл, алтны ханш унасан ч гадаад хөрөнгө оруулагчид доллароос татгалзах магадлал өснө. Ам.доллараас гадна өөр валютад төвлөрснөөр, санхүүгийн системийн шинэ туйл бий болно. АНУ-ын бондуудын өрсөлдөх чадвар бага хэмжээгээр буурна.

Ийм үед багцаа төрөлжүүлбэл боломжийн үе. Европ, Ази, алт, олон улсын бонд зэрэг нь хамгаалалт болно. Инфляц өсөх эрсдэл их өндөр байгаа тул инфляциас хамгаалсан бүтээгдэхүүнүүд (consumer stables, inflation linked bonds) найдвартай сонголт байж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.