ТРАМП 12 УЛСЫН ИРГЭДИЙГ АНУ РУУ НЭВТРЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Өчигдөр Ерөнхийлөгч Дональд Трамп аюулгүй байдлын үүднээс 12 орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг хориглосон тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Террорист байгууллагуудтай холбоотой гэсэн үндэслэлээр Афганистан, Бирм, Чад, Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан болон Йемен улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг бүрэн хориглосон байна.
Харин визний хугацааг хэтрүүлсэн тохиолдол их байгаа тул Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леоне, Того, Туркменистан болон Венесуэлийн иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хэсэгчлэн хязгаарлажээ. Энэхүү хоригийг Колорадо мужийн Боулдер хотод гарсан халдлагаас болж тавьсан байна.Тухайн халдлагыг Египетээс гаралтай, 2022 онд АНУ-д жуулчны визээр ирээд, орогнол хүсэж, түр хугацаанд ажиллах зөвшөөрөл авсан ч визийн хугацаа нь дууссан нэгэн этгээд үйлдсэн юм.
Трамп Truth.Social сүлжээнд байршуулсан бичлэгтээ “Боулдерт болсон халдлага нь манай улсад зохих ёсоор шалгагдаж ирээгүй, түр хугацаагаар ирсэн ч визний хугацаагаа хэтрүүлсэн гадаадын иргэд ноцтой аюул авчирч буйг харууллаа. Бид ийм хүмүүсийг хүсэхгүй байна” хэмээн дурдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй