Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ALIBABA БОЛОН JD.COM КОМПАНИУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСӨВ

ALIBABA БОЛОН JD.COM КОМПАНИУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСӨВ

ALIBABA БОЛОН JD.COM КОМПАНИУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСӨВ

2010 онд анх JD.com нь компанийнхаа үүсгэн байгуулагдсан 6 сарын 18-ны өдрийг тэмдэглэх зорилгоор "618" худалдааны баярыг эхлүүлж байсан түүхтэй.

Эдүгээ Хятадын хамгийн том цахим худалдааны урамшуулалт арга хэмжээний нэг болж цар хүрээгээрээ Singles’ Day (11.11)-ийн дараа орж байна.

Энэ жилийн хувьд баярын эхний өдрүүдэд л хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Alibaba-ийн хувьцаа 3.4%, JD.com-ийнх 2.6%-иар өсжээ.

South China Morning Post (SCMP)-ын мэдээлснээр, засгийн газрын татаастай хэрэглээг дэмжих бодлого нь борлуулалтыг эрчимтэй нэмсэн байна.

Мөн Alibaba болон JD.com компаниуд Хятадын “хуучин бараагаа шинэчилж солих” хөтөлбөрт гол үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нэг бараанд дээд тал нь 2,000 юанийг (ойролцоогоор $278) буцаан олгож байгаа юм.

Улмаар Alibaba-ийн Taobao болон Tmall Group (TTG) платформ дээрх татаас багтсан цахилгаан бараа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн жилийнхээс 283% өссөн байна.

Харин JD.com-ийн хувьд 5 сарын 30-ний өдрийн эхний нэг цагт л гэхэд цахилгаан бараа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалт нь 380%-иар өсжээ.

Бодлогын дэмжлэгийн ачаар Хятадын хэрэглэгчид гар утас, зурагт, хөргөгч зэрэг үнэтэй бараануудыг  ихээр худалдан авч эхэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.