Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТЕСЛА ДРОН ҮЙЛДВЭРЛЭЖ МАГАДГҮЙ

ТЕСЛА ДРОН ҮЙЛДВЭРЛЭЖ МАГАДГҮЙ

ТЕСЛА ДРОН ҮЙЛДВЭРЛЭЖ МАГАДГҮЙ

Morgan Stanley-гийн тайланд дурдсанаар, Tesla (NASDAQ: TSLA) компани дрон болон цахилгаан нисдэг төхөөрөмж (eVTOL)-ийн зах зээлд хүчтэй байр суурь эзлэх боломжтой гэжээ.Тэд энэ зах зээлийн цар хүрээг 2050 он гэхэд 9 их наяд ам.долларт хүрнэ гэж үзэж байна.Morgan Stanley-ийн энэхүү мэдэгдэл нь Украинаас Оросын агаарын баазууд руу дрон ашиглан дайрсны дараа нийтлэгдсэн юм.

Тэд энэ үйл явдлыг хиймэл оюун ухааны эринд дрон болон нисгэгчгүй системүүд стратегийн гол үүрэг гүйцэтгэх нь тодорхой боллоо хэмээн тайлбарлажээ.“Ирээдүйн бүх дайн дроноор хийгдэх болно. Хятад нь АНУ-ын  нэг жилд үйлдвэрлэдгээс илүү дроныг өдөрт нь хийж байна” гэж шинжээчид бичжээ.

Хэдий Tesla агаарын тээврийн чиглэлээр албан ёсны төлөвлөгөө зарлаагүй ч Morgan Stanley тэдний дараах салбар дахь туршлагуудыг онцлон дурджээ:

  • Цэнэг хураах (battery storage)
  • Автономит систем (navigation + AI)
  • Робот техник
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Тиймээс эдгээр нь Tesla-г Low Altitude Economy-д оролцогч гол тоглогч болгох суурь болж чадна гэж үзжээ.

Tesla-ийн гүйцэтгэх захирал Элон Маск компанийн 1-р улирлын орлогын тайлангийн үеэр:

“Өөрийн дроныг үйлдвэрлэж чадахгүй улс нь, чаддаг улсынхаа вассал (харъяат) улс болох тавилантай. Харамсалтай нь АНУ өнөөдөр өөрөө дрон үйлдвэрлэх чадамжгүй байна” гэж анхааруулсан байна.

Morgan Stanley мөн Tesla ирээдүйн eVTOL зах зээлийн өчүүхэн хувийг эзэлж чадвал тус компанийн үнэлгээнд асар их нөлөө үзүүлж болзошгүй хэмээн онцолжээ:

“Бидний урьдчилсан тооцооллоор Tesla-ийн нэгж хувьцааны үнэ доод тал нь $100-аар, дээд тал нь $1,000 буюу түүнээс ч илүүгээр өсөх боломжтой” хэмээжээ.

Дүгнэлт:

  • Teslaгийн батарей, хиймэл оюун ухаан, автомат жолоодлогын технологи нь тэднийг дрон, eVTOL салбарт амжилттай өрсөлдөх суурьтай болгож байна.
  • АНУ-ын дотоод дрон үйлдвэрлэл сул байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйг Маск болон Morgan Stanley онцолжээ.
  • Хэрвээ Tesla энэ салбарт орвол үнэлгээний шинэ үсрэлтийн эхлэл тавигдаж болзошгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.