Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАР ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАР ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАР ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Өчигдөр Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярилцаж, удахгүй хоёр улсын худалдааны албаныхан уулзаж, гаалийн тарифын маргааныг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон байна.Энэ удаагийн яриа 90 минут орчим үргэлжилж, зөвхөн худалдааны асуудал дээр төвлөрчээ.
Трамп уг ярилцлагыг "хоёр талд эерэг үр дүнтэй дууссан" хэмээн Truth Social платформ дээрээ бичсэн байна.

Худалдааны яриа хэлэлцээ дахин эхэлнэ

Хоёр талын төлөөлөгчид хамгийн сүүлд 5 сард Швейцарын Женев хотод уулзсан юм.Тухайн үед 2 талаас  харилцан тавьсан өшөө авалтын шинжтэй тарифуудыг түр хугацаагаар бууруулах тохиролцоонд хүрсэн. Харин энэ удаа дахин уулзах товыг ойрын хугацаанд зарлахаар болжээ.

  • Энэ нь Трамп, Ши нарын 2025 онд хоёр дахь удаагаа ярилцсан тохиолдол бөгөөд өмнө нь   Трампыг тангараг өргөхөөс өмнө  1  сарын 17-нд ярилцсан байдаг.
  • Трампыг мөн Хятадад айлчлахыг урьсан бөгөөд энэ нь удирдагчдын  харилцаа сайжирч байгааг харуулж  байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.