БНХАУ БОЛОН АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БОЛНО
Өнөөдөр Лондон хотноо болох Хятад болон Америкийн төлөөлөгчдийн уулзалтаар газрын ховор элементийн худалдаанд талуудын баримтлах байр суурь тодорхой болно гэж хүлээгдэж байна.
Бямба гарагт БНХАУ-аас газрын ховор элемент худалдан авах хүсэлт хүлээн авсан гэж мэдэгдсэн ч ямар улс гэдэг нь тодорхойгүй байна.
Үүнээс өмнө буюу баасан гарагт Ерөнхийлөгч Трамп нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй газрын ховор элементийн нийлүүлэлтийг сэргээхэд санал нэгдсэн гэсэн юм.Өнгөрсөн сард Швейцарт болсон уулзалтаар талууд худалдааны хурцадмал байдлыг намжаах тохиролцоогоо зөрчсөн гэж нэгнээ буруутгасан билээ.Лондонд болох уулзалтад АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник нар оролцох бол Хятадын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн тэргүүтэй албан тушаалтнууд оролцоно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй