Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ам.долларын ханш огцом унаж Юань сэргэлээ

Ам.долларын ханш огцом унаж Юань сэргэлээ

Ам.долларын ханш огцом унаж Юань сэргэлээ

Дэлхий дахинд АНУ-ын долларын ханш огцом унасан энэ үед Хятад улс юанийн олон улсын хэрэглээг тэлэх стратегийн алхмуудыг эрчимжүүлж байна.

Юанийн үнэ цэн долларын эсрэг 2%-иар өсөж, долларын индекс 9%-иар унасан  нь Хятадад онцгой боломж юм.

Юанийг дэлхийд гаргах Хятадын томоохон алхмууд:

  • Хятадын Шанхай, Далянь, Жэнжоугийн фьючерсийн гурван том бирж нь гадаад институцүүдэд 16 төрлийн фьючерс болон опшионы гэрээг арилжаалах боломж олголоо. Эдгээрт байгалийн резин, хар тугалга, цагаан тугалга зэрэг түүхий эдүүд багтсан бөгөөд үнэ нь юанийн нөлөөг нэмнэ гэж үзэж байна.
  • Хятадын Төв банкны захирал Пан Гуншэн “нэг валютад хэт хамааралтай байх нь эрсдэлтэй” хэмээн онцолж, Шанхайд дижитал юанийн олон улсын төв байгуулах санаачилга гаргав.
  • Хонгконгийн компаниудын юаниар санхүүжилт авах боломжийг 100 тэрбум юаниар нэмэгдүүлсэн.
  • Гадаад санхүүгийн байгууллагуудын Хятадад данс нээх 500 юанийн шимтгэлийг хүчингүй болгосон.

Ингэснээр юанийн хэрэглээ өсөж долларын ноёрхолд цохилт өгч байна

Төлбөр тооцоо ба худалдаа

  • Хятад улс хөгжиж буй орнуудад олгож буй зээлүүдийнхээ валютыг юань болгож эхэлсэн.
  • Энерги, түүхий эдийн салбар дахь хил дамнасан төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь нэмэгдэж байна.

Хэдийгээр юань долларыг шууд орлох боломж хараахан бий болоогүй ч доллароос татгалзах глобал хөдөлгөөнд Хятад хүчтэй тоглогч болж буйг үгүйсгэх аргагүй боллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.