ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: 2025 ОНЫ СҮҮЛЭЭР ДОТООДЫН КОМПАНИУДЫН ХУВЬЦАА СЭРГЭХ ҮҮ?
2025.06.24-ны байдлаар МХБ-ийн ТОП-20 индекс оны эхнээс хойш 5.54%-иар буураад байна. Тэгвэл ирэх хоёрдугаар хагаст дотоодын компаниудын хувьцааны ханш сэргэх боломжтой юу?
-
Юун түрүүнд дотоодын зах зээлийн мөчлөгийн зүй тогтлыг ажиглацгаая!
2024 оноос хойш өнөөдрийн байдлаар ТОП-20 индекс 19.5 орчим хувиар өссөн үзүүлэлттэй харагдаж байна.
Зураг 1. ТОП-20 индексийн гүйцэтгэл
-
Эхний хагас жилийн зүй тогтол: Оны эхний саруудад хувьцаанууд өсөж 4 сард ногдол ашгийн хуваарилалт хийгдсэнээр хувьцаанууд унадаг.
-
Сүүлийн хагас жилд: Компаниудын хагас жилийн тайлан зарлагдах, ногдол ашгаараа дахин хөрөнгө оруулах зэрэг шалтгааны улмаас хувьцаанууд өсдөг.
Зураг 2. ТОП-20 индексийн сарын дундаж гүйцэтгэл (2015-2025)
Монголын ТОП-20 индексийн дундаж хэлбэлзлээс харахад 1-3 сар, 7-9 сар, 12 саруудад өсөлт давамгайлдаг байна.
-
Харьцаа үзүүлэлтүүд буурч хувьцааны ханш өсөх хандлагыг илэрхийлж байна.
P/E буюу үнэ-ашгийн харьцаа бол хувьцаа хэр үнэтэй байгаа эсэхийг дүгнэх суурь үзүүлэлт бөгөөд ирээдүйн ханшийн чиг хандлагыг тодорхойлох хэрэгслүүдийн нэг. Тэгвэл уг харьцаа бага байх тусам хувьцааны үнэ хямд байгааг илэрхийлдэг.
Зураг 3. ТОП-20 индекст багтах компаниудын P/E (2025.06.24)
ТОП-20 индексийн үнэ-ашгийн харьцааны дундаж 5.51 байгаа бөгөөд ихэнх компаниуд бодит үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн байна.
Дунджаас доогуур харьцаа үзүүлэлттэй байгаа компаниудын хувьцааны ханш сүүлийн хагас жилд өсөх боломж өндөртэй гэсэн үг. Мөн 2024 оны байдлаар ТОП-20 индексийн дундаж P/E харьцаа 8.4 байсан бол өнөөдөр 5.51 болтлоо буурчээ.
*Банкны салбарын P/E=3.42, Банкнаас бусад салбарын дундаж P/E=6.38
Тэгвэл банкнуудын хувьцааны харьцаа үзүүлэлт банкнаас бусад салбаруудын дундаж үзүүлэлтээс 2 дахин бага байгаа учир цаашид банкнуудын хувьцаа өсөх боломж хэвээр байсаар байна.
-
Ногдол ашгийн өгөөжийг анхаарах хэрэгтэй.
Дан ганц харьцаа үзүүлэлтүүдийг ажиглахаас гадна урт хугацаанд хөрөнгө оруулж, ханшийн өсөлтөөс гадна өгөөж авахыг хүсэж байвал ногдол ашгийн өгөөж хэр өндөр байгааг анхаарах хэрэгтэй.
Ногдол ашгийн өгөөж өндөр байх хэрээр тухайн хувьцаанд хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж ханшид эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Зураг 3. ТОП-20 индекст багтах компаниудын P/E (2025.06.24)
2026 оны 6 сарын 24-ны өдрийн байдлаар ногдол ашгийн өгөөж өндөртэй, P/E харьцаа багатай хувьцаанууд нь Голомт Банк, ЛэндМН, Төрийн банк, МХБ, Хаанбанк, QPAY нар байна.
Компаниудын ногдол ашгийн өгөөж дунджаар 8.2 орчим хувьтай байсан ба 2024 оны цэвэр ашгаас дотоодын компаниуд нийт 1.04 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Харин үүнээс банкнуудын тараасан ногдол ашгийн дүн 536 тэрбум төгрөгт хүрчээ.
Дүгнэлт:
Хэдийгээр оны эхний 6 сард ихэнх хувьцаанууд уналттай байгаа ч ирэх 2-р хагаст ханш өсөх боломжтой. Учир нь компаниудын эхний хагас жилийн санхүүгийн тайлангууд зарлаглаж, хөрөнгө оруулагчид ногдол ашгаараа дахин хөрөнгө оруулалтууд хийнэ. Мөн P/E харьцаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.51 болтлоо буурсан нь 2024 оны 2-р хагаст өсөлт дахин үргэлжлэх өндөр магадлалтай.
*2025 он гарснаас хойш ТОП өсөлт, бууралт
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй