Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla Европ дахь ноёрхлоо Хятадын цахилгаан автомашинуудад алдсаар

Tesla Европ дахь ноёрхлоо Хятадын цахилгаан автомашинуудад алдсаар

Tesla Европ дахь ноёрхлоо Хятадын цахилгаан автомашинуудад алдсаар

Өнгөрсөн сард Tesla-ийн Европ дахь шинэ автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.9%-иар буурч сүүлийн 5 сар дараалан урууджээ.

Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо (ACEA)-оос мэдээлснээр тус сард Tesla нийт 13,863 машин борлуулсан нь Европын зах зээлд эзлэх хувийг 1.2% болгон бууруулсан байна. (2024.05 сард 1.8% байсан).

Өчигдөр Tesla-ийн хувьцааны ханш 5%-иар унаж, оны эхнээс хойш нийт 18%-иар буурлаа.

Шалтгаан нь, Элон Маскийн улс төрийн үйл ажиллагаа, маргаанаас үүдэн тус брэндийн нэр хүнд унасантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

Элон Маск 300 сая ам.долларыг Дональд Трампыг дэмжихэд зарцуулсан нь АНУ болон Европ даяар шүүмжлэл дагуулж, хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Тэгвэл BYD зэрэг Хятадын үйлдвэрлэгчид Европын зах зээлд илүү хямд үнэтэй, ухаалаг технологи бүхий цахилгаан автомашинуудаар хүч түрэн орж ирж байна.

Тэд өнгөрсөн сард 65,808 тээврийн хэрэгсэл борлуулж, Европын шинэ автомашины зах зээлийн 5.9%-ийг эзлэх болжээ. Энэ нь өмнөх жилээс 2 дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ бүхэн Tesla-д үнэ гол зүйл биш. Брэнд, стратегийн шинэчлэл, улс төрөөс ангид байх хандлага чухал гэдгийг дахин сануулж байна.

 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.