Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп Федийг атгах төлөвлөгөө хэрэгжих үү?

Трамп Федийг атгах төлөвлөгөө хэрэгжих үү?

Трамп Федийг атгах төлөвлөгөө хэрэгжих үү?

ФЕД-ийн одоогийн дарга Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусах ёстой. Гэвч эх сурвалжуудын мэдээлснээр, Трамп шинэ даргын томилгоог ердийнхөөс эрт буюу ирэх зун хийж, ФЕД-ийн бодлогод эртнээс нөлөөлөхийг оролдож магадгүй юм. Зарим шинжээчид үүнийг ФЕД-ийн бие даасан байдлыг алдагдуулж болзошгүй "сүүдрийн дарга" томилох тактик хэмээн нэрлэж байна.

Бодлогод нөлөөлөх боломж ба сорилт

Мөнгөний бодлогыг тодорхойлдог, санал өгөх эрхтэй 12 гишүүнээс одоогоор зөвхөн Крис УоллерМишель Боуман нар л бодлогын хүүг бууруулах байр суурьтай байна. Тиймээс шинэ дарга томилогдсон ч бусад гишүүдийн дэмжлэггүйгээр дангаараа бодлого өөрчлөх боломжгүйг шинжээчид онцолж байна. Гэсэн хэдий ч ФЕД-ийн дарга нь мөнгөний бодлогын шийдвэрт хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг албан тушаалтан гэдгийг эдийн засагчид сануулдаг.

Трампын боломжит нүүдэл: Хэрхэн нөлөөгөө нэмэгдүүлэх вэ?

Трамп зөвхөн Пауэллийг орлох хүн томилохоос гадна, ирэх нэгдүгээр сард бүрэн эрх нь дуусах Удирдах зөвлөлийн гишүүн Адриана Куглерийн оронд шинэ хүн томилох эрхтэй болно. Цаашлаад, хэрэв одоогийн захирал Уоллерыг ФЕД-ийн даргаар дэвшүүлбэл түүний орыг нөхөх дахин нэг сул орон тоо гарна. Энэ нь түүнд өөрийн бодлогыг дэмжих хүмүүсээр ФЕД-ийн Удирдах зөвлөлийг бүрдүүлж, бодлогод илүү хүчтэй нөлөөлөх боломж олгоно гэж шинжээчид таамаглаж байна.

Боломжит нэр дэвшигчид ба магадлал

"Полимаркет" (Polymarket) талбарын таамгаар дараах хүмүүс ФЕД-ийн даргын албан тушаалд нэрлэгдэж байна:

  • Крис Уоллер: 22%

  • Кевин Уорш: 20%

  • Кевин Хассетт (Эдийн засгийн зөвлөх): 18%

  • Мишель Боуман: 17%

Одоогоор Цагаан ордон энэ талаар эцсийн шийдвэр хараахан гаргаагүй бөгөөд Ерөнхийлөгч нэр дэвшигчдийн талаарх бодлоо хэдийд ч өөрчилж болзошгүйг албаны хүмүүс мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.