Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla (NASDAQ:TSLA)-ийн хувьцаа 6%-иар уналаа

Tesla (NASDAQ:TSLA)-ийн хувьцаа 6%-иар уналаа

Tesla (NASDAQ:TSLA)-ийн хувьцаа 6%-иар уналаа

Ерөнхийлөгч Дональд Трамп Tesla (NASDAQ:TSLA)-ийн Гүйцэтгэх захирал Элон Маскийг АНУ-аас албадан гаргах асуудлыг хэлэлцэж болзошгүй гэж мэдэгдсэн нь тус компанийн хувьцааны ханшийг унагав.

Зөрчлийн эхлэл: Татаас ба Татварын хөнгөлөлт

Трамп ба Маскийн зөрчил нь төрийн зардал болон цахилгаан автомашинд тавьсан татаасан дээр санал зөрөлдсөнөөс эхэлж улам даамжирсаар байна.

Элон Маск Трампын Бүгд найрамдах намаас боловсруулсан цахилгаан автомашины худалдан авалтын $7,500 татварын хөнгөлөлтийг цуцлах татварын багцыг шүүмжилсэн юм.

Тэрээр өөрийн компаниудад татаас үлдээх гэж байр сууриа илэрхийлээгүй “Би бүгдийг нь ЦУЦЛАХ хэрэгтэй гэж хэлсэн” гэжээ.

Трампын хариу цохилт ба заналхийлэл

Харин Дональд Трамп өөрийн “Truth Social” платформд хариу мэдэгдэл хийжээ.

"Маск бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн их татаас авсан хүн байж магадгүй. Хэрэв төрийн дэмжлэг байгаагүй бол аль хэдийн компанийхаа хаалгыг бариад нутаг буцах байсан."

- Дональд Трамп

Мөн тэрээр Маскийн компаниудад олгож буй төрийн татаасыг зогсоохоор заналхийлсэн байна.

Засгийн газрын шалгалт орж магадгүй

Түүнчлэн Засгийн газрын Үр ашгийн яам (Department of Government Efficiency буюу DOGE) нь АНУ-ын пуужингийн хөөргөлт, хиймэл дагуул, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэгт зориулсан улсын санхүүжилтийг шалгаж магадгүй гэж сануулжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.