АНУ-ын жирийн иргэн орон сууц авах боломж багассаар…
Сүүлийн жилүүдэд АНУ-ын орон сууцны зах зээлд хөрөнгө оруулагчдын эзлэх хувь эрчимтэй нэмэгдэж байна.
Тодруулбал, шинэ байшингийн ойролцоогоор 30% нь хөрөнгө оруулагчдад ногдож, 6 жилийн өмнөх 20%-тай харьцуулахад огцом өсжээ.
Буруутан нь Wall Street үү, эсвэл жижиг хөрөнгө оруулагчид уу?
Иргэд Wall Street зэрэг томоохон санхүүгийн корпорациудыг үүнд буруутгадаг. Гэвч бодит байдал дээр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгчдийн 83% нь 1-10 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг жижиг түрээслүүлэгч, хувь хүмүүсийн эзэмшилд байна.
Тэд тухайн хөрөнгийг орлогоо нэмэх, тэтгэврийн сан бүрдүүлэх, эсвэл үнэ нь өсөхийг хүлээж хөрөнгө оруулдаг юм. Энэ мэтээр орон сууцны эзэмшил нэмэгдэхийн хэрээр жирийн иргэдийн боломж хумигдаж байна.
Түүнчлэн АНУ-ын нийт иргэдийн 75% нь шинэ орон сууц худалдан авах санхүүгийн боломжгүй болсон нь түгшүүртэй үзүүлэлт юм.
Үндсэн шалтгаанууд:
-
Үл хөдлөхийн үнэ огцом өссөн: 2020 оноос хойш цар тахлын дараах инфляц, түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдол нь орон сууцны өртгийг нэмсэн.
-
Ипотекийн хүү өссөн: Холбооны нөөцийн банкны зүгээс инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүг огцом нэмсэн нь орон сууцны зээл авахад хүндрэл учруулсан.
-
Хөрөнгө оруулагчид зах зээлд давамгайлж эхэлсэн: Шинээр баригдаж буй орон сууцнуудыг хувь хүн худалдан авахаас өмнө хөрөнгө оруулагчид түрээслэх зорилгоор шууд бөөнөөр нь худалдан авах болсон.
Яагаад хөрөнгө оруулагчид орон сууц худалдан авч байна вэ?
-
Түрээсийн орлого нь тогтвортой урсгал орлого бий болгодог.
-
Инфляцын үед үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ хадгалдаг.
-
Үл хөдлөх хөрөнгө нь тэтгэврийн хөрөнгө оруулалт болж байна.
Нийгэмд ямар үр дагавар үүсэх вэ?
-
Залуус урт хугацаанд түрээсийн байранд амьдарснаар хөрөнгийн хуримтлал үүсгэх боломжгүй болно.
-
Үл хөдлөхийн өмчлөл буурвал нийгмийн дундаж давхарга доройтно.
-
Хөрөнгө оруулагчдын хэт төвлөрөл нь үл хөдлөхийн зах зээлийг тогтворгүй болгох магадлалтай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй