Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Инфляц 9%-д хүрч өслөө. Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

Инфляц 9%-д хүрч өслөө. Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

Инфляц 9%-д хүрч өслөө. Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

2025 оны 9 сард Монгол Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн нь инфляцын түвшин өндөр байгааг харуулж байна.

Дотоодын болон импортын барааны өртгийн нэмэгдлийн нөлөө:

  • Бензин, түлшнээс бусад импортын барааны үнийн өсөлт 2.2 нэгж хувь буюу 24.9 хувь
  • Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнийн өсөлт 5.3 нэгж хувь буюу 59.0 хувийн нөлөөтэй байв.

Энэ нь дотоодын зах зээл дэх бараа, үйлчилгээний өртгийн өсөлт нь нийт инфляцын гол хөдөлгөгч хүчин зүйл болж байгааг илтгэнэ.

Инфляцын бүтэц:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 2.8 нэгж хувь буюу 31.4 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 1.9 нэгж хувь буюу 20.5 хувийн өсөлтөөр нөлөөлсөн байна.

Энэ нь иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хамааралтай гол бүлгийн үнэ өссөөр байгаа нь дарамт үүсгэж байна.

Монголбанкны инфляцын талаар баримтлах бодлого:

Өмнөх жилүүдэд цалин, цахилгаан, нийтийн тээвэр зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөн нь инфляцыг 2025 оны эхний хагаст зорилтоос давуулах гол хүчин зүйл болсон.

Гэвч мөнгөний болон төсвийн бодлого шат дараатайгаар чангарах, улирлын шинжтэй үнийн өсөлт намжих, эрэлт харьцангуй тогтворжих зэрэг нөлөөгөөр жилийн сүүлчээс инфляц буурах хандлагатай болж байна.

Хэрэв гадаад орчны ноцтой шок (жишээ нь, шатахуун, хүнсний дэлхийн үнийн огцом өсөлт) үүсэхгүй, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийг дахин нэмэхгүй бол инфляц буурах хандлага үргэлжилж, 2025 оны эцэст зорилтот түвшинд хүрч тогтворжих төлөвтэй байна.

2026 оны эхний хагаст хүнсний бүтээгдэхүүний улирлын өсөлт, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн нэмэгдэл зэрэг хүчин зүйлс инфляцыг хэсэг хугацаанд нэмэх магадлалтай.

Ингэснээр эдийн засгийн өсөлт тогтворжиж, эрэлт харьцангуй хэвийн түвшинд хадгалагдана. Түүнчлэн гадаад инфляц буурах, импортын барааны үнэ тогтворжих нь дунд хугацаанд инфляцыг бууруулахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.