Маск: Tesla-ийн шинэ AI5 чипийг TSMC ба Samsung үйлдвэрлэнэ
Элон Маск Tesla-ийн гуравдугаар улирлын тайлангийн хурлын дараа тус компанийн зохион бүтээсэн дараагийн үеийн AI5 чипийг TSMC, Samsung компани АНУ дахь үйлдвэртээ үйлдвэрлэхээр болсныг зарлалаа.
Энэхүү AI5 чип нь Tesla-ийн ирээдүйн бүрэн өөрөө жолоодлоготой (FSD) систем болон Optimus роботын үндсэн хүч болох юм.
Энэхүү чип нь NVIDIA-г орлохгүй бөгөөд AI4 болон NVIDIA-ийн төхөөрөмжийг хамт хэрэглэдэг шиг хослуулах аж. Мөн AI4-өөс 40 дахин хурдан, эрчим хүчний үр ашиг, нэг долларт ногдох гүйцэтгэлээр 2-10 дахин давуу байх төлөвтэй байна.
Оны эхэнд Tesla компани Samsung-тэй $16.5 тэрбумын гэрээ байгуулсан бөгөөд чипийн илүүдэл үйлдвэрлэлийг дата төвүүдэд ашиглана.
Tesla одоо Техасын Остин хотод роботаксины туршилтыг эхлүүлээд байгаа бөгөөд оны эцэст бусад томоохон хотуудад өргөжүүлэхээр төлөвлөжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй